ОХУ-ын далайн Находка боомтоор өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 3 сая гаруй тонн бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилийн мөн үеэс 4 хувиар өсчээ. Эл боомтоор экспортлогдсон бараа бүтээгдэхүүний 412,9 мянган тонн нь нүүрс бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 75 хувиар хувиар өссөн аж. Орос нь дэлхийн нүүрсний зах зээл дэх томоохон тоглогч орон болоод байгаа билээ. 2012 онд тус улсын нүүрсний олборлолт 354 сая тоннд хүрч, үүнээс 131 сая тонныг экспортод гаргажээ. Нийт экспортын 38 хувь нь Ази-Номхон далайн орнуудад ногдож байна. Тус бүс нутгийн орнууд болох Хятад, Япон улсын эрэлт хэрэгцээ өсч байгаатай холбогдуулан ОХУ нүүрсний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гол хүчин зүйл бол тээвэрлэлтийн хямд өртөг гэж үзэж байгаа юм. Тиймээс Транссибирь, БАМ-ын төмөр замуудыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх үндэсний томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.