Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Шинэ төмөр замыг Илюмжинов санхүүжүүлнэ

“Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлэх шинэ төмөр замын төсөлд хамтран ажиллах гадны хөрөнгө оруулагчид тодроод байгаа билээ. Тэдгээрийн нэг  бол Халимаг улсын төрийн тэргүүн асан, Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын тэргүүлэх “Еврази финанс” хөрөнгө оруулалтын сан аж. Тус сан нь нийт төслийн 26 хувь буюу 5,2 тэрбум ам.доллар бүхий  2000 км шинэ зам барих ажлыг сонирхож байгаа юм. Энэхүү ажилд “Еврази финанс” хөрөнгө оруулалтын сан 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.


Э.Од