Манай хоёр хөрш орон Амурголын дээгүүр
төмөр замын гүүр барихаар тохиролцжээ. Тодруулбал, хоёр улсын хил
нэвтрэн Оросын Еврескийн автономит мужийн олон улсын “Нижнеленинск”
боомтыг БНХАУ-ын Тунзян хоттой холбох юм. Нийт есөн тэрбум рублийн
өртөгтэй, 2.2 км урттай уг гүүрийг барих ажил энэ жилдээ багтаж эхлэх
аж. Төмөр замын гүүр нь жилд 5,2 сая тонн бараа бүтээгдэхүүн дамжин
өнгөрүүлэх хүчин чадалтай. Оросын тал энэ гарцаар Хятад руу төмрийн
хүдэр, нүүрс болон мод экспортлохоор төлөвлөж байна.
Э.Од