Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Уул уурхайн яам, Швейцарийн холбооны улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх  Швейцарийн Хөгжлийн агентлаг /ШХА/ болон Азийн сангийн хооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Уул уурхайн яаман дээр боллоо. Уг арга хэмжээнд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р. Жигжид болон Швейцарийн хөгжлийн агентлагийн холбогдох албаны хүмүүс оролцсон юм.  

Г.Идэр