Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ОРХИГДСОН ОРОН ЗАЙГ АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭЖ ИРСЭН

Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу:

Би Mongolian Mining Journal сэтгүүлийг тогтмол уншдаг. Бас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд нь ч идэвхтэй оролцдог. Монголын сэтгүүл зүйн орон зайд хүчтэй гарч ирсэн гэж үнэлж явдаг юм.
Манай уул уурхайн салбар зөвхөн Монголын биш, дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын халуун цэг болж байна. Уул уурхай гэдэг нь зөвхөн геологи хайгуул, олборлолт, инженер техникийн асуудал биш юм. Улс орны гадаад бодлого, эдийн засаг, санхүү, олон улсын хөрөнгө оруулалтын бодлого зэргээр маш том хүрээг хамардаг.
Уул уурхайн салбарын мэдээллийг мэргэжлийн түвшинд хэнд , хэрхэн шуурхай хүргэх вэ гэдэг асуудал нэлээд орхигдож байсан үе бий. Харин энэхүү орхигдсон орон зайг Mongolian Mining Journal амжилттай дүүргэж ирсэн. Уул уурхайн салбарын амжилттай хөгжих үндэс нь Монголын төр, ард түмэн, уул уурхайн компаниудын ойлголцол, хамтын зөв бодлого гэж хэлж болно. Энэ ажлыг өдөөж, зохион байгуулж байгаа Mongolian Mining Journal цаашдаа улам чадваржиж, салбарын зөв гольдролоор хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Дасгалжуулагчид тамирчдаа чадваржуулж, хөгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, тамирчны давуу ба сул тал, биеийн онцлог, чадамжийг зөв олж харж, яаж ажиллах ёстойг зааж өгдөг. Түүн шиг Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид уул уурхайн салбарын энэ талын ажлуудыг маш сайн хийж ирсэн гэж боддог.
Бибодлогын яаманд ажиллаж байгаа болохоор салбарын мэдээлэл сайтай байдаг. Харин Mongolian Mining Journal сэтгүүлээс олж хардаг зүйл бол уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс ямар байр суурь, бодол санаатай байгааг мэдрэх юм. Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбар төсөв санхүү, мөнгөний бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлээс авдаг.
Таван жилийн ойгоо тэмдэглэж байгаа Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд өндөр амжилт хүсч, олон арван жил уул уурхайн салбарын хамгийн үнэ цэнтэй хөтөч хэвээр байгаарай гэж хүсэн ерөөе.