Энэ долоо хоногоос эхлэн Хятадад
түлшний үнэ нэмэгдээд байна. Бензин 100 юань, дизель түлш 95 юаниар тонн
тутамдаа тус тус нэмэгджээ. Ингэснээр нэг литр бензиний үнэ 0,07 юань,
дизель түлш 0,08 юаниар буурч байгаа юм.
БНХАУ-д өнгөрсөн
гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түлшний үнийг тогтоох шинэ журам
мөрдөгдөж эхэлсэн билээ. Шинэ журмын дагуу 10 хоногийн хугацаанд дэлхийн
зах зээл дэх газрын тосны үнэ 50 юань буюу найман ам.доллараар
өөрчлөгдсөн тохиолдолд дотоодын зах зээл дэх үнийг шинэчлэх юм.
Э.Од