Монголын Хөрөнгийн биржийн үүдэнд
брокер дилерийн компаниуд цуглажээ. Хөрөнгийн биржийн зүгээс тэднийг
арилжаанд оролцуулахгүй гэсэн байна. Брокер дилерийн компанийн жилийн
хураамж 2,5 сая төгрөгийг төлөхгүй бол долдугаар сарын нэгнээс арилжаанд
оролцуулахгүй хэмээн биржийн зүгээс анхааруулж байжээ. Брокер дилерийн
компаниуд хураамжаа төлөөгүй учраас биржийн зүгээс ийм арга хэмжээ
авахад хүрчээ.
Харин брокер дилерийн компаниуд жилийн хураамж
өндөр байгааг шүүмжилж байгаа юм. Тэд гаднаас үнэтэй арилжааны программ
авчирчихаад түүнийхээ мөнгийг брокер дилерийн компаниудаар гаргуулах гэж
байна хэмээн үзэж байна. Мөн хувьцааны арилжаа тав дахин буурсан байхад
жилийн хураамж нь тав дахин өссөн болохоор төлөх боломжгүй гэж зарим
брокер дилерийн компани эсэргүүцэж байгаа бололтой.
С.Болд