Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Олборлогч компаниудын татвар буурч байна

Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, алтны үнэ буурч байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсын төсвийн орлого тасалдаж байна. Харин Татварын ерөнхий газрын  мэдээлж буйгаар эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын татвар төлөлт тийм ч тааруу үр дүнтэй биш байгаа аж.

Энэ оны тавдугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт 63 тэрбум 681 сая төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 97 тэрбум 124 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж байсантай харьцуулахад энэ нь 35 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин он гарсаар эхний таван сард 414,2 тэрбум төгрөгийн орлогыг Улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тэрбум орчим төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

С.Болд