Австралийн
хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Аспайр майнинг” компанийн нэгж хувьцаа 0.060
доллар байгаа нь өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийнхтэй харьцуулахад 80
хувиар өссөн дүн ажээ. Хувьцааны өсөлтийн шалтгааныг Ц.Элбэгдорж дахин
Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотой гэж гадны хэвлэлүүд тайлбарлаж байна.
Учир нь тус компаниас “Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол
улсын төрийн бодлого цаашдаа тогтвортой үргэлжлэх хандлагатай байна” гэж
мэдэгдсэнтэй холбоотой ажээ.
“Аспайр майнинг” компанийн
хувьд Хөвсгөлийн Овоот коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэгч юм. Энэхүү ордыг
219 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж үздэг юм. Тус компани Хөвсгөлийн
Овоотоос Мөрөн хүртэл 222 километр, Мөрөнгөөс Эрдэнэт хүртэл 406 километр төмөр
зам тавих төсөл боловсруулж, ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаа билээ.
Э.Хулан