Монголын “Шинэ төмөр зам” төслийн 26 хувийг эзэмшиж, 1.2 тэрбум ам. долларын хөрөнгө оруулах “Еврази Финанс” санг Кирсан Илюмжинов удирддаг. Ноён Илюмжинов өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын “Гаонэн” сантай хамтран 5 тэрбум ам. долларын дүрмийн сантай Хөрөнгө оруулалтын бас нэг сан байгуулсан нь сонирхол татдаг. Энэ тухай дэлгэрэнгүй материалыг The Mongolian Mining Journal-ийн долдугаар сарын шинэ дугаараас уншаарай.
Сэтгүүлийн шинэ дугаарт мөн “Эрдэнэс Тавантолгой” команийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б. Энэбишийн дэлгэрэнгүй ярилцлага хэвлэгдлээ. Төрийн өмчит үндэсний том компанийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн Б. Энэбиш захирлын илэн далангүй ярилцлагаас уншигч Та бизнесийн хэвийн үйл ажиллагаанд төр хэт хутгалдан оролцсоноос ямар хүндрэлүүд үүсгэсэн тухай тодорхой мэдээллүүд авах болно.
Монгол улс уул уурхайн баялгаа шинжлэн судлах орчин үеийн лаборатори байхгүй. Үүнээс шалтгаалан баялгийнхаа жинхэнэ үнэ цэнийг, өгөөжийг хүртэж чадахгүй байгаа талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл The Mongolian Mining Journal-д гарчээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ийм лаборатори зайлшгүй байгуулах шаардлагатай тухай мөн өгүүлсэн байна.
Оюутолгойн баяжмалын экспорт яагаад хойшилж байна вэ. Монголын Засгийн газар ба Хөрөнгө оруулагч талын санал зөрж буй асуудлуудыг сэтгүүлийн шинэ дугаарт тодорхой нийтэлжээ.