Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын Баяжуулагчдын холбоо 15 жилийн ойгоо тэмдэглэлээ

1998 оны зургадугаар сарын 18-нд “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг инженер баяжуулагчид хэсэг нөхдийн хамт Ашигт малтмал баяжуулагчдын холбоог байгуулжээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь өргөжин тэлж, дотоод гадаадын 22 байгууллага, 500 гаруй жинхэнэ гишүүнтэй, олон арван дэмжигч гишүүдтэй, 10 гаруй дотоод гадаадын нэртэй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний холбоодтой хамтран ажилладаг төрийн бус байгууллага болсон байна.

Монголын баяжуулагчид зургадугаар сарын 14-15-ны өдрүүдэд Эрдэнэт хотод уулзаж, холбооныхоо 15 жилийн ойн баярыг тэмдэглэлээ. Эхний өдөр “БАЯЖУУЛАГЧ-2013” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий баяжуулагч, ScD Ж.Баатархүү “Зэс-молибдений хүдэр баяжуулах технологи, ололт амжилт, ирээдүй”, “Оюутолгой” ХХК-ийн  ахлах мэргэжилтэн Д.Цэрэнчимэд “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр”, “Бороо гоулд” ХХК-ийн үйлдвэрийн дарга Т.Оргодол “Бороогийн алтны үндсэн ордын хүдрийг боловсруулах технологи”, “Монросцветмет” ХХК-ийн ерөнхий баяжуулагч Я.Дашдондог “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэр”, “Монголын Алт” ХХК-ийн Технологийн судалгаа эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэн “Цагаансуваргын зэс-молибдений баяжуулах үйлдвэрийн төслийн техник технологийн сонголт”, “Алтайн хүдэр” ХХК-ийн технологич Г.Ганзориг “Монгол орны төмрийн хүдрийн баяжуулалтын хөгжилд “Алтайн хүдэр” ХХК-ийн оролцоо хэтийн төлөв”, “Куалити Апгрэйдинг энд Девелопмент” ХХК-ийн технологи хариуцсан  захирал Ц.Мөнхбат “Куалити Апгрэйдинг энд Девелопмент” ХХК-ийн танилцуулга”, ММEG  LLC компани “MINING DICTIONARY-Уул уурхайн нэгдсэн толь бичгийн систем” гэсэн илтгэл тавигдаж, олны сонирхол, анхаарлыг татлаа. Ойн баярын илтгэлийг тус холбооны тэргүүн С.Давааням тавьж, МАМБХ-ны үүсэл, хөгжлийн тухай баримтат кино үзүүлсэн байна.

Энэ үеэр олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, баяжуулагчдыг бэлтгэх үйлсэд амжилт гаргасан МАМБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, “Монголын Алт” ХХК-ийн Технологийн Судалгаа эрхэлсэн Дэд Ерөнхийлөгч Г.Даваацэрэн, “Эрдмин” ХХК-ийн зэс утасны үйлдвэрийн дарга С.Төвсанаа, “Монполимет” группын ТУЗ-ийн дарга Ц.Гарамжав, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн баяжуулагч Д.Ичинхорлоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Шинжилгээний төв лабораторийн дарга Ц.Туяа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн инженер Д.Эрдэнэдалай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн инженер Ш.Нармандах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн Ерөнхий баяжуулагч Д.Эрдэнэцогт нарын хүмүүс “Хүндэт баяжуулагч” цол тэмдгээр, 16 хүнийг “Тэргүүний баяжуулагч”-аар шагнажээ.

Түүнчлэн Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр “Оюу толгой” ХХК-ийн Баяжуулахын ахлах мэргэжилтэн М.Ганболд, “Бор-Өндөр” УБҮ-ийн ерөнхий механик Т.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн шинжилгээний төв лабораторийн баяжуулагч А.Долгорсүрэн, “Эрдэнэт үйлдвэрийн” ХХК-ийн Хагас өөрөө нунтаглах хэсгийн оператор Ж.Мөнхтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтсийн техник М.Дэлгэрмөрөн, “Бороо гоулд” ХХК-ийн ахлах мастер Т.Ариунболд, “Монголын Алт” ХХК-ийн Эрдэс боловсруулалтын хэлтсийн менежер С.Хандмаа, “Оюутолгой” ХХК-ийн ахлах мэргэжилтэн Д.Цэрэнчимэд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Шүүн хатаах хэсгийн оператор Ш.Лхагважав нар  энгэрээ мялаажээ.

Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 4, “Засаг даргын жуух бичиг”-ээр 5  баяжуулагч, МҮЭ-ийн Холбооны шагнал “Хөдөлмөрийн алдар тэмдэг”-ээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 3, “Тэргүүний мастер” тэмдгээр 2, “МҮЭ-ийн холбоодын 95 жилийн ойн медаль”-аар 3, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны “Уурхайчны алдар тэмдэг”-ээр 3, “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 2, Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар тэмдэг”- ээр 1, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн залуучуудын холбооны “Уурхайчин залуу алтан тэмдэг”-ээр 2 баяжуулагч тус тус шагнагджээ.