Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хятад газрын ховрын экспортод дахин квот тогтоов

БНХАУ-ын Засгийн газар 2013 оны байдлаар хоёр дахь удаагаа газрын ховор элементийн экспортод квот тогтоож байна. Энэ оны хоёрдугаар хагаст нийт квотын хэмжээ 15500 тонн болсон тухай тус улсын арилжааны яамнаас мэдээлжээ. Үүнээс 13821 тонн нь хөнгөн, 1679 тонн нь хүнд газрын ховор элементэд ногдож байгаа юм. Сүүлийн 10 жилийн судалгааны дүнгээр Хятадын газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ ирээдүйд тасралтгүй өсөн нэмэгдэх аж. 2002 онд газрын ховор элементийн үндсэн 10 металын тус улсын хэрэглээ 10,24 сая тонн байсан бол 2012 онд 40,88 сая тонн болон нэмэгджээ. 2012 оны эхний есөн сарын байдлаар газрын ховор элементийн үндсэн арван металын үйлдвэрлэл 26,97 сая тонн байсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 7,1 хувиар өссөн үзүүлэлт аж.




Э.Од