Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Газпром байгалийн хийн зах зээл дэх оролцоогоо тэлнэ

Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн төрийн өмчийн компани “Газпром” бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар дэлхийн зах зээл дэх оролцоогоо дээшлүүлэхээр зорьж байна. Тодруулбал тус компани дэлхийн байгалийн хийн зах зээлийн 15 хувийг дангаараа “атгах” төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар “Газпром” зах зээлийн 5 хувийг эзлээд буй юм.   

Өнгөрсөн баасан гаригт болсон “Газпром”-ын хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер Өмнөд Солонгос болон Энэтхэг улстай бүтээгдэхүүн нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ өнгөрсөн жил байгуулсныг дурдсан байна. Тус компани 2018 онд Владивостокийн орчимд жилдээ 15 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ. Мөн түүнчлэн жилдээ 10 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг Балтийн тэнгисийн орчимд байгуулахаар зорьж ажиллаж буй ажээ.

Сүүлийн үед АНУ-ын шатдаг занарын хийн бүтээгдэхүүн байгалийн хий экспортлогч улс орнуудын зах зээл дэх байр суурийг ганхуулахад хүргэж мэдэх талаар хэвлэлүүд шуугиж буй. Харин энэхүү нөхцөл байдалд байгалийн хий экспортлогч улс орнууд хэрхэн хариу барьж буйн илрэл нь “Газпром”-ын шийдэмгий алхмуудаар харагдаж байна.

Гэхдээ нэг том асуудал нь байгалийн хий, шатдаг занарын хийн бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөхүйц байх шаардлагатай экспортлогч улс орнууд тулгарч байна.

 

Б.Төгс