Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын газрын тосны экспортын татвар нэмэгдэнэ

Ирэх наймдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 10,6 ам.доллар буюу 2,9 хувиар нэмэгдэхээр байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр зургаадугаар сарын 15-наас долдугаар сарын 14-ны хооронд дэлхийн захзээл дэх  Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 105,05 ам.доллар байжээ. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар 379,8 ам.доллар болон нэмэгдэх юм. Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн бензиний экспортын татвар тонн тутамд одоогийн 332,2 323,4 ам.доллараас нэмэгдэн 341,8 ам.доллар болох ажээ.

2013 оны ОХУ-ын газрын тосны экспортын татвар

1 дүгээр сар               -  0, 9 ам.доллар      395,6 ам.доллар

2 дугаар сар              + 7,7 ам.доллар        403,3 ам.доллар

3 дугаар сар              + 17,3 ам.доллар      420,6 ам.доллар

4 дүгээр сар              - 19,1 ам.доллар       401,5 ам.доллар

5 дугаар сар              - 23,1 ам.доллар       378,4 ам.доллар

6 дугаар сар              - 19 ам.доллар          359,4ам.доллар

7 дугаар сар              + 9,8 ам.доллар        369,2 ам.доллар

8 дугаар сар              + 10,6 ам.доллар       379,8 ам.доллар

 

Э.Од