Хятадын Шинжаан-Уйгарын эрх баригчид 50 тонн алт, 187 сая тонн төмрийн хүдэр, 1.5 сая тонн цайрын нөөцтэй орд илрүүлснээ зарлажээ. Энэхүү ордын нийт үнэлгээ 16.3 тэрбум ам.доллар буюу 100 тэрбум юаньтай тэнцэнэ гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Шинжаан-Уйгарын Хейжин дэх төмрийн хүдрийн ордод зургаан
жилийн турш судалгаа хийсэн юм. Геологийн судалгааны багийн ахлагч Фен Жиншинг
“Судалгааны ажил одоо ч үргэлжилж байгаа. Энэ ордод уурхай байгуулж, бүтээн
байгуулалтын ажил эхлэх нь тодорхой болсон бөгөөд 2000 гаруй хүн ажлын байртай
болно” хэмээн мэдэгджээ. Энэхүү орд нь Шинжаан-Уйгарын хувьд хоёр дахь том орд
болж байгаа гэнэ.
Э.Хулан