Оросын Воронеж мужид зэс, никелийн уурхай байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэхүү уурхайг нээж, олборлолт эхлүүлэхийг эсэргүүцсэн олон зуун хүн жагсаал хийсэн байна. Энэ талаар тус мужийн цагдаагийн газар мэдээлжээ. Эсэргүүцлийн цуглааныг Новохоперскийн уул уурхайг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн зохион байгуулсан бөгөөд жагсаалд 3000 орчим хүн оролцсон гэж мэдэгдэж байгаа юм. Харин тус мужийн Цагдаагийн газар энэхүү цуглаанд 900 гаруй хүн оролцсон гэж мэдэгдээд байна.
Зэс, никелийн энэхүү ордыг Уралын уул уурхай, металлургийн компани эзэмшдэг. Тэд энэхүү орд дээр арвангурван сарын турш ажиллаж байгаа юм. Жагсаалд оролцогчид энэхүү орд дээр судалгаа хийж байгаа геологийн багийнхны үйл ажиллагааг байгаль орчинд хортой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин тус компанийн зүгээс уурхайн олборлолт байгаль орчинд төдийлөн хор нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа ажээ.
Э.Хулан