Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Мечел Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхлэв

Оросын уул уурхайн магнат “Мечел” Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлж буйгаа энэ сарын эхээр зарлажээ. Нүүрс ачсан эхний гучин вагон Оросын Махалино боомтоос Хятадын Хуньчунь руу хөдөлсөн байна. Ингэснээр саяхныг хүртэл гол тээвэрлэлтээ зөвхөн далайн тээврээр хийдэг байсан “Мечел” компани төмөр зам ашиглан Хятад руу экспорт хийж эхэлж байна. Энэхүү шинэ тээврлэлтийн чиглэлийн нээлтийн ёслолын ажиллагаанд “Оросын төмөр зам”, “Хятадын төмөр зам”, “Far East Railroad компани болон орон нутгийн Засаг захиргааны төлөөлөл оролцсон байна.

Одоогийн байдлаар Махалино-Хуньчунийн хоорондох төмөр замаар жилд 8 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой бөгөөд үүний 4.5 сая тонн нь экспорт, үлдсэнийг нь импорт эзлэх төлөвтэй байгаа ажээ.

Ийнхүү Орос Хятад руу нүүрс тээвэрлэх шугамаа ахиулсаар байна.

Оросын нүүрсний экспорт ч энэ оны эхний хагасын байдлаар 11.6 хувиар нэмэгдэж, 81.09 сая тоннд хүрчээ. Мөн олборлолт энэ хугацаанд 1.3 хувиар өсч, 199.8 сая тоннд хүрчээ.

 

Б.Төгс

  • zochin (122.201.18.28)
    tegheer bid nar nuursnii eksportoo avstrali oros 2t aldaj bn gsn ug uu
    2013 оны 08 сарын 08 | Хариулах