Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн Засгийн газрын хувийг иргэдэд худалдана

“Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилт Монголын Засгийн газраас зөвшөөрөл авахтай холбоотойгоор түр хугацаанд хойшилсон тухай Рио Тинто компани мэдэгдсэн. Улмаар нэмэлт 5 тэрбум ам.доллар шаардаж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ. Энэ оны эхнээс гацаанд ороод байсан хэлэлцээрийн нөхцөлд Рио Тинто ийнхүү өөрийн талаас нүүдэл хийсэн бол Монголын Засгийн газар ч мөн өөрсдийн саналаа илэрхийлж байна.

Тодруулбал, Монголын Засгийн газар “Оюутолгой” төсөлд эзэмшиж буй хувиа олон нийтэд хувьцаа хэлбэрээр худалдаалахаар төлөвлөж буй бололтой. Энэ тухай Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу Блүмбэргт мэдээлжээ. Тэрхүү хувьцаат шинэ компанийг хэрхэн байгуулах талаар одоо Засгийн газар судалж байгаа ажээ. Энэхүү компанийн 10 хувийг олон нийтэд, мөн нэмэлт 10-20 хувийг дотоодын зах зээлд худалдаалж магадгүй байна. Ингэснээр Монголын иргэд “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч болох боломж нь илүү нээлттэй болох юм байна. Түүнчлэн “Оюутолгой” төслийг урагшлуулахад шийдэгдээгүй байгаа маргаантай асуудлууд болон хөрөнгө оруулалтыг нааштайгаар цэгцлэхэд дөхөм болно гэж үзжээ. Шинэ компанийг “Монгол Зэс” буюу “Mongol Copper хэмээн нэрийдэж магадгүй байна. Дотоодын хөрөнгийн зах дээр тус компанийн хувьцааг арилжсаны дараа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Олон нийтийн эзэмшил бүхий хувьцаат компанийг байгуулснаар Оюутолгой төслийг илүү үр ашигтай, цэвэр шударга байдлаар ашиглах боломжтой гэж Засгийн газар үзжээ.

Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ч олон нийтэд худалдах асуудлыг хэлэлцэж байна.

“Эрдэнэт”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьцааг Монгол Зэс компани байгуулан олон нийтэд худалдаалах ажлыг Засгийн газар судалж эхэлжээ. Мөн эдгээр компанийн зарим хэсгийг олон нийтэд үнэгүй шилжүүлэхээр болж магадгүй байна.

 


Б.Төгс