БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлллийн яам, Нийгмийн аюулгүй байдлын яам, Байгаль орчин хамгаалах яам болон Газар, байгалийн баялгийн яам хамтран газрын ховор элементийн хууль бус олборлолт, наймаатай тэмцэх дөрвөн сарын аяныг өнөөдөр эхлүүлж байна. Аж үйлдвэр, мэдээлллийн яамны мэдээлж буйгаар 2011-2012 онд тус улсад хууль бус 14 уурхайг хааж, нийт 400 сая юань буюу 65 сая ам.долларын наймааг илрүүлж байжээ. Мөн байгаль орчныг хамгаалах зорилгоор газрын ховор элементийн салбарт 4 тэрбум юанийг төрөөс гаргасан байдаг ажээ. Тус улсын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард газрын ховор элементийн экспортод дахин квот тогтоох тухай зарлаж, хэмжээг 15500 тонн болгосон билээ. 2012 онд 16265 мянган тонн газрын ховор элемент экспортолсон аж. Дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаар хангадаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баотоу хотод ирэх аравдугаар сард газрын ховор элементийн бирж нээгдэх гэж байна. Энэ тухай тус хотноо зохион байгуулагдсан Хятадын газрын ховор элементийн салбарыг хөгжүүлэх тухай найм дахь удаагийн чуулганы үеэр мэдээлжээ. Бирж дээрх арилжаа цахим хэлбэрээр явагдах аж. Газрын ховор элементийн биржийг байгуулахад 12 компани тус бүр 120 сая юань буюу 19,5 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.
Э.Од