Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

”Эрдэнэс Тавантолгой” нүүрсийг хуурай аргаар баяжуулна

 “Эрдэнэс Таван Толгой” ХК нь Japan Coal Energy Center болон Nagata Engineering Co.LTD-тэй хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт  өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурлаа. Уг төслийн үр дүн ирэх оны эхээр тодорхой болох бөгөөд туршилт амжилттай болбол баяжуулах үйлдвэрийн төслийг ирэх ондоо багтаан хэрэгжүүлж эхлэх ажээ. Нүүрсийг уламжлалт аргаар буюу усаар угааж баяжуулах үйлдвэр барих төсөл нь усны асуудлаас болж хугацаа алдаж буй  энэ үед уг төсөл  амжилттай хэрэгжвэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаанд томоохон ахиц гарна гэж компанийн удирдлага болон мэргэжлийн хүмүүс үзэж байна.

 

С.Болд