ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд Хятадын Хөгжлийн банк 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж байна. Энэ талаарх хамтын ажиллагааны гэрээнд Оросын талаас Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Ишаев, Хятадын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зуржээ. Тус баримт бичиг нь Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх 2025 он хүртэлх хөтөлбөр, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь болон БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийг хөгжүүлэх 2018 он хүртэлх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм. Эдгээр хөтөлбөрт далайн усан боомт, нисэх онгоцны буудал, авто болоод төмөр зам, гүүр, цахилгаан станц, орон сууц, үйлдвэр зэрэг байгууламжууд шинээр баригдахаар тусгажээ. Хятадын Хөгжлийн банк нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 2012 оны байдлаар 7,52 их наяд юанийн хөрөнгөөр үнэлэгдсэн байна.
Э.Од