Геологийн судалгааны төв байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан” болох гэж байна. Уралдааныг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын Геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26-29-нд ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн Хөгнө-Тарнийн дүүрэг дэх геологийн зураглалын хээрийн талбайд болох юм.
Геологичдын онолын мэдлэг, арга аргачлал, туршлагын түвшинг тогтоох, харилцан туршлага солилцох зорилгоор геологийн зураглал, эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн үндсэн гурван номинациар геологичид өрсөлдөх юм байна.
С.Болд