Хур тунадас багатай, жилийн дундаж урсацын 60 хувь нь хил даван урсдаг Монгол улсын хувьд цэвэр усны зохистой хэрэглээ анхаарах сэдвүүдийн нэг билээ. Уул уурхайн байгууллагуудын хувьд экологийн нөхөн сэргээлт, усны ундарга хамгаалах асуудлаар багагүй ажил хийж байгаа. Гэхдээ усны зохицуулалт муугаас шалтгаалан элдэв өвчин гарах, гадаргын болон гүний усны нөөц татрах, бохирдолт үүсэх зэрэг хор нөлөө гарсаар байна.
“Мера” ХХК орон нутгийн усны зохицуулалт, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан Төв аймгийн Баянжаргал сумын иргэдийн ундны усны хэрэгцээнд зориулж, 8м3 багтаамж бүхий олон үйлдэлт насостой усны машин хандивлажээ. Орон нутгийг эрүүл эко системд тулгуурлан хөгжүүлж, усны нөөцийг хайрлан хамгаалах, зөв зохистой хэрэглэх дадал эзэмшүүлж буй нь Монгол улсын Усны тухай хууль, Ногоон хөгжлийн бодлоготой уялдсан үр дүнтэй ажил боллоо хэмээн орон нутаг болон компанийн удирдлагууд үзэж байна.