Геологийн судалгааны төв /ТӨҮГ/ байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд Геологичдын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн геологийн зураглалын хээрийн дадлагын талбай дээр гурван өдрийн турш үргэлжилсэн тус уралдааныг Уул уурхай яам, Ашигт малтмалын газар, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдын холбоо хамтран зохион байгуулав. Үндэсний 20 гаруй компанийн 200 орчим үе үеийн геологчид ур чадвараа сорьсон энэхүү уралдаан нь Монгол улсын байгалийн өвөрмөц тогтоц бүхий Элсэн тасархайд явагдсанаараа онцлог юм. Тэмцээний Геологийн зураглал, Эрлийн ажил, Геофизикийн судалгаа гэсэн үндсэн гурван шалгаруулалтыг 10 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шүүгчид шалгаруулав.
Геологийн зураглал:
I байр – “Геосан”
II байр – “Гурван талст”
III байр – “Хөвсгөл Геологи”
Эрлийн ажил:
I байр – “Геосан”
II байр –“Алх чулуу”
III байр – “Гурван талст”
Геофизикийн судалгаа:
I байр – “Мөнхийн вулкан”
II байр –“Татах хүч”
Энэхүү ажил мэргэжлийн уралдааны онооны нэгдсэн дүнгээр нэгдүгээрт “Геосан”,
хоёрдугаарт “Гурван талст”, гуравдугаарт “Хөвсгөл гео” зэрэг компаниуд тус тус
байрт шалгарлаа. Геологичийн ажил мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын
түвшинд хүргэхэд энэхүү мэргэжлийн уралдааны гол зорилго оршиж байгаа юм.
Э.Од