БНХАУ, Казахстаны хил дээр байгуулагдаж буй хоёр улсын эдийн
засгийн онцгой бүс Хоргос боомт 2014 оны
наймдугаар сард нээгдэхээр болжээ. 2005 онд
үүсгэн байгуулагдсан тус бүс нутгийн 343 га газар нь Хятадад,
185 га нь Казахстаны
нутаг дэвсгэрт хамаардаг байна. Худалдааны онцгой бүс Хоргос нь Хятадын
Шиньжяны төвөөс 70 гаруй км,
Казахстаны Алма-Ата хотоос 378 км зайд
байрлах бөгөөд Ази, Европ тивийг холбосон эдийн засаг, худалдааны шинэ гүүр
болно гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.
Э.Од