Монгол улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
Mongolian Mining Journal сэтгүүл таван нас хүрч байгаа юм байна. Миний хувьд сүүлийн хагас жилээс энэ сэтгүүлийг ихэд амтархан уншиж байгаа.
Ийм сэтгүүл Монголд бий болсноор уул уурхайн соёл, уул уурхайн шинжлэх ухааны ойлголтуудыг Монголд нэвтрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Сэтгүүл их олон талтай. Төрийн бодлогоос эхлээд уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, менежмент, эдийн засгийн асуудлууд бүгд хөндөгддөг. Ийм цогц чанартай мэдээллийн хэрэгсэлтэй байх нь улс орны хөгжилд асар их нөлөөтэй. Магадгүй сайн ч нөлөөтэй байж болно. Маш их эрсдэлтэй ч байж болно. Монголын уул уурхайн салбарын хувьд одоо л тогтсон нэг ойлголттой болох тийшээ хандаж байна. Энэ бол сэтгүүлчдийн оруулж байгаа маш том гавьяа юм. Саяхан болтол уул уурхайн асуудал улс төртэйгээ холилдчихоод, аль нь улс төр, аль нь эдийн засаг, аль нь үйлдвэрлэл юм гэдэг нь мэдэгдэхгүй явж ирсэн. Бүхэнд илэрхий нэг зүйл нь уул уурхайн асуудал маш дорд түвшинд яригдаж байна гэдэг нь л харагддаг байсан.
Уул уурхайн баялаг бол тухайн үндэстний эрхэм үнэт зүйл. Үеэс үе дамжин нутаг оронд нь хадгалагдаж ирсэн баялгийг эргүүлж ашиглаж байгаа хэрэг. Гэхдээ энэ баялаг нөхөн сэргээгддэггүй. Тиймээс уул уурхайн баялгаа нээж ашиглаж байгаа улс үндэстэн бүр хойч үеийнхээ хэрэглэх баялгаас өнөөдөр зээлж байна гэсэн үг юм. Ийм ч учраас уул уурхайн баялгаа ашиглахдаа маш ухаалаг хандах шаардлагатай. Уул уурхайн түүхий эдийг олборлож гаргаад, түүнийгээ өндөр түвшинд боловсруулж гэмээж нь л улс орон хөгжинө үү гэхээс байгалийн хуримталсан баялгийг ухаж гаргаад гадагш нь ачсанаар хөгжил ирэхгүй. Манайд энэ ойлголт их ээдрээтэй явж ирлээ. Үүнийг тайлахад Mongolian Mining Journal сэтгүүл маш их үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгодог.
Нөгөө талаасаа олон улсын уул уурхайн баялгаа ашиглаж буй туршлага, зохион байгуулалт, технологи, хөгжлийн хандлагыг маш дэлгэрэнгүй тайлбарлаж гаргадаг нь монголчуудад их тус болдог байх гэж боддог. Энэ чанараараа Mongolian Mining Journal сэтгүүл Монголын оюуны ертөнцөд том байр суурьтай. Нэг үе бид малчин монголчууд гэж ярьдаг байлаа. Одоо малчин гэхийн хажуугаар уурхайчин монголчууд гэж ярих болж байх шиг байна. Монголчуудын энэ шинэ үеийг хүмүүжүүлж, оюуныг нь тэлэхэд Mongolian Mining Journal сэтгүүлийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж баршгүй.
Тиймээс би таван жилийн ойг нь тохиолдуулаад сэтгүүлийн хамт олонд, уншигчдад нь чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд талархлаа хүргүүлж байна. Mongolian Mining Journal сэтгүүл цаашид улам өргөжин хөгжиж, мэдээлэл нь олон түмэнд улам өргөн түгэх болтугай.
Бид нээлттэй, хариуцлагатай уул уурхайн тухай их ярьдаг. Чухамхүү нээлттэй, хариуцлагатай уул уурхайн тухай ойлголтыг энэ сэтгүүл Монголд түгээж чадна. Тийм ч учраас Mongolian Mining Journal сэтгүүлд хийж бүтээх зүйл асар их бий. Ирээдүйд хийж бүтээх бүхэнд нь амжилт хүсч байна.
Хөрөнгө оруулагчдад үнэ цэнтэй мэдээлэл хүргэдэгМонголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж:Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад уул уурхайн сэтгүүл эрхлэн гаргадаг тодорхой байгууллагууд бий. Тэгвэл Mongolian Mining Journal сэтгүүлийг хувийн байгууллага эрхлэн гаргаж, өнөөдрийн амжилтад хүргэлээ.
Агуулга, хэлбэр, зохион байгуулалт, мэдээллийн цар хүрээний хувьд ч олон улсын түвшинд хүрснээрээ энэ сэтгүүл ихээхэн ялгардаг. Түүнээс гадна англи хэл дээр хэвлэгдэн гарч буй нь гадаадын хөрөнгө оруулагчдад үнэ цэнтэй мэдээлэл хүрэхэд ихээхэн дөхөм болдог. Эрдсийн зах зээл яаж өөрчлөгдөж, уул уурхайн салбарт ямар үйл явдлууд голлон өрнөж, ямар техник технологиуд нэвтэрч байгааг Mongolian Mining Journal сэтгүүлээс уншигч бид мэдэж авдаг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Mongolian Mining Journal сэтгүүл олон шинэлэг, сайхан ажлуудыг зохион байгуулж ирлээ. Тэдгээрийн нэг нь Монголын болон гадаадын уул уурхайн салбарынхны дунд хэдийнэ танил болсон Mining Journal Awards юм. Шалгаруулалт нь үнэн бодитой байдгаас гадна уул уурхайн салбарын хүнд ачааг үүрч явдаг аж ахуйн нэгжүүдэд ихээхэн урам хайрладаг томоохон арга хэмжээ юм.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нийгмийн анхаарлыг татсан хэлэлцүүлэг өрнүүлж байсныг дурьдахад таатай байна. Ингээд Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах боломж бүрдүүлж байгаа нь сайшаалтай
“Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал М.Энхсайхан
Өнөө
үед иргэд аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах боломжтой болжээ.
Гэхдээ тухайлсан салбарын талаар үнэн бодитой мэдээ мэдээллийг олон
нийтэд түгээх, төрийн бодлогыг сурталчлахад мэргэшсэн сэтгүүл зүйн үүрэг
маш чухал гэж би боддог.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар
хурдацтай өсч, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсонтой
холбоотойгоор зөвхөн эрдэмтэд шинжээчид энэ салбарт гарч буй шинэчлэлт,
олон улсын хандлагад анхаарлаа хандуулах төдийгүй иргэд хүртэл энэ
талаарх мэдээ мэдээлэлд тун соргог ханддаг болоод байна.
Mongolian
Mining Journal сэтгүүл уул уурхайн салбарт гарч буй ололт амжилт, алдаа
дутагдал болоод тулгамдаж буй асуудлууд, бэрхшээлийг мэргэжлийн өнцгөөс
тайлбарлан түгээж байгаа нь олон нийтэд зөв ойлголт өгөх, цаашлаад энэ
салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж ойлгож
байгаа. Түүнчлэн сэтгүүл нь монгол, англи хэл дээр зэрэг гарч байгаа нь
зөвхөн Монголын гэлтгүй мөн манай орны уул уурхайн салбарыг сонирхогч
гадаадын иргэд, хөрөнгө оруулагч нар найдвартай эх сурвалжаас мэдээлэл
олж авах боломжийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай.
Эцэст нь хэлэхэд
сэтгүүлийн чанар, цар хүрээ нэмэгдсэн зэргээр энэ богинохон хугацаанд
гаргаж чадсан амжилт нь сэтгүүлийн редакцийн хамт олны чин хүсэл зорилго
нэгдмэл байгаагийн илэрхийлэл гэж би үзэж байна.
Тhe Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.
Цаашдаа жижиг төслүүдийн талаар нарийвчлан бичээсэй
General Electric Mongolia компанийн Суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт
Mongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойн баярын мэндийг сэтгүүлийн хамт олонд хүргэе.
Миний
хувьд Mongolian Mining Journal сэтгүүлийг анх хэвлэгдэх үеэс нь уншсан.
Уул уурхайн салбарын хөгжил, өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа
төслүүдийн талаарх маш чухал мэдээллүүдийг мэргэжлийн өндөр түвшинд
бэлтгэн, уншигчдадаа хүргэдэг үнэ цэнтэй сэтгүүл.
Мөн
дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн чиг хандлагын
талаар сайн мэдээлэл өгдөг. Дотоодын уул уурхайн компаниудын хувьцааны
ханш, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд уул уурхайн төслүүдэд хэрхэн
нөлөөлж байгаа зэрэг цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөнддөг нь уншууртай
байдаг.
Түүнчлэн технологийн асуудлыг нарийвчлан бичдэг учраас
салбарын хувьд тун чухал сэтгүүл гэж би хувьдаа үнэлдэг. Уул уурхайн
томоохон төсөл хэрэгжүүлж байгаа компанийн захирал, ерөнхий инженер,
мэргэжилтнүүдээс
авсан ярилцлагууд нь маш сонирхолтой, өргөн хүрээнд мэдээлэл өгч
чаддаг. Дотоодод гарч буй цаг үеийн бодлогын шийдвэрүүдийг ижил төстэй
гадны орнуудын хууль эрх зүйн орчинтой харьцуулсан судалгаа, дүн
шинжилгээ, анализ хийсэн нийтлэлүүд нь ч их чухал байдаг. Энэ бүхнийг
хараат бус байдлаар бичдэг нь мэргэжлийн өндөр түвшинд сэтгүүлээ гаргаж
байгааг харуулдаг.
Цаашид жижиг төслүүдийн талаар илүү
нарийвчлан бичээсэй. Уул уурхайн томоохон төслүүд ерөнхийдөө улстөржсөн
байдаг. Хүн болгон л үүнийг ярьж байна. Гэтэл хэдэн арван тэрбумын
хөрөнгө оруулалт шаардахгүй жижиг төслүүд зөндөө байна. Ийм төслүүд
аймаг орон нутгийн хөгжилд ч чухал, ажлын байр ч бий болгодог давуу
талтай.
“Оюутолгой”-гоос бид их зүйл хүлээж байгаа. Гэхдээ
төсөл бүрэн хэрэгжлээ гэхэд бүх хүн ажилтай болохгүй шүү дээ. Тиймээс л
аймаг, сум орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг жижиг
төслүүдийг сонирхмоор байгаа юм. Ийм төслүүдийн санхүүжилтийг хөндөж,
гадны улс оронд асуудлыг нь яаж шийддэг талаар бичвэл сонирхолтой байх
болно.
Мөн уул уурхай ямар чиг хандлагаар хөгжих ёстой вэ
гэдгийг уншмаар санагддаг. Тухайлбал, уул уурхай амжилттай хөгжсөн
Австрали, Канад зэрэг оронд уул уурхайгаас нийгэмд өгч байгаа өгөөж нь
хэр байна, үйлчилгээний салбар нь хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг мэдмээр
санагддаг.
Ололт, амжилтаас гадна алдаа, дутагдлыг сануулж байх хэрэгтэй болов уу
“Пийбоди Энержи” компанийн Нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах менежер Ж.Сүнжидмаа
Юуны
өмнө таван насныхаа ойтой золгож байгаа сэтгүүлийн хамт олонд баярын
мэнд хүргэе. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Mongolian Mining Journal
сэтгүүл Монголд хэвлэгдэж байгаа сайн сэтгүүлүүдийн нэг болж чадсан.
Уул
уурхай манай улсын эдийн засгийн томоохон салбар болж байна. Үүнийг
урьдчилж хараад, салбарын бие даасан сэтгүүлийг шинээр үүсгэн байгуулж,
өнгөрсөн хугацаанд сэтгүүлээ тогтмол гаргахын зэрэгцээ агуулга болон
дизайны хувьд байнга сайжруулж чадсан нь ихээхэн амжилт юм. Ер нь
санхүүгийн хувьд бие даасан байдлаа хадгалан, томоохон салбарын хөгжлийн
талаар уншигчдадаа тэнцвэртэй байр сууринаас мэдээлдэг, чанартай сайн
сэтгүүл тогтмол эрхлэн гаргана гэдэг тийм амар ажил биш. Энэхүү амаргүй
бөгөөд нэр төртэй ажлыг Mongolian Mining Journal-ын хамт олон амжилттай
хийж чадлаа.
Дараагийн таван жилд Монголын уул уурхайн
салбар хөгжихийн хэрээр Mongolian Mining Journal сэтгүүлийн үүрэг,
хариуцлага улам өндөрсөнө. Өргөн утгаараа 1990 оноос хойш Монгол Улс
хөгжлийн эдийн засагт тулгуурласан, ядуурлыг бууруулахад нэлээд
эрчимтэй анхаарч ажилласан. Одоо Монголын эдийн засагт үйлдвэрлэл
ялангуяа уул уурхай нэлээд зонхилж хөгжих хандлагатай байна. Тийм ч
учраас уул уурхайн салбарыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, нийгэм
болон эдийн засгийн хөгжлийг өндөр түвшинд гаргахуйцаар тогтвортой
хөгжих баталгаат суурийг бий болгох нь ихээхэн чухал байна.
Мэргэжлийн,
бие даасан сэтгүүлийн хувьд Монголын уул уурхайн салбар ямар шатандаа
явж байна вэ, энэ салбарын хөгжлийн алсын хараа чухам юу вэ, дэлхийн
хэмжээнд өрсөлдөхүйц, мөн хариуцлагатай уул уурхайн томоохон
үйлдвэрлэлүүдийг Монголд хөгжүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг нийт
уншигчдадаа байнга мэдээлж, уул уурхайн салбар, нийт эдийн засагт гарч
буй ололт, амжилтаас гадна мөн алдаа, дутагдлыг сануулж байх нь хэрэгтэй
болов уу. Мөн уул уурхайг тойрсон ханган нийлүүлэгчдийн талаар бичвэл
уншигчдад сонирхолтой бөгөөд хэрэгтэй. Түүнчлэн компаниудын нийгмийн
хариуцлагын талаар бичих. Тодруулбал, уул уурхайн компаниудын нийгмийн
хариуцлагын гол цөм буюу уурхайн үйл ажиллагаа нь тухайн уурхайн
ажилчид, мөн нутгийн ард иргэдийн амьдралд өгөөжтэй, хүрээлэн буй
байгаль орчинд ээлтэй байх юм. Ус, эрчим хүчний хэрэглээг аль болох
багасгах. Үүнийгээ дагаад бага зардалтай, сайн технологитой байна гэсэн
үг. Тэгэхээр нийгмийн хариуцлагын талаарх энэхүү ойлголт болон сайн
туршлагуудыг уншигчдадаа мэдээлэх нь Монголын уул уурхай, цаашлаад улсын
нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хэрэгтэй.