Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Гадаад үг ашигласан дотоодын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна

Гадаад нэр, үг ашигласан дотоодын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай шинэ хуулийн төслийг ОХУ-ын Төрийн ДУМ-д өргөн барих гэж байна.

Энэхүү хуулийн төслийг санаачлагч Төрийн ДУМ-ын гишүүн Евгений Федоров “ЗХУ-ын үеэс л гадаадын бараа, бүтээгдэхүүн илүү сайн чанартай гэдэг ойлголт тогтсон. Тиймдээ ч зарим талаараа хүнс, хувцасны үйлдвэрлэл, IT гээд бүхий л салбарт бизнес эрхэлж буй Оросын үндэсний үйлдвэрлэгч, компаниуд бүтээгдэхүүндээ нэр өгөхдөө гадаад нэр, үгийг ихээр ашиглаж байна. Татварын хувьд тийм ч өндөр биш бөгөөд бэлэг тэмдгийн чанартай гэж хэлж болно. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүндээ нэр өгөхдөө өөрийн орны хэлийг ашиглах нь зүйтэй гэсэн санаа юм” хэмээн тайлбарлажээ.

Тэрээр хуулийн төслийг энэ онд багтаан өргөн барихаар төлөвлөсөн байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хуулийн шинэ төслийг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Учир нь Оросын үндэсний компаниудын олон улсын зах зээлд гарч өрсөлдөх боломжийг хаана гэж тэд үзэж байна.

Э.Од