Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Шанхайн чөлөөт худалдааны бүсэд 13 банк лиценз авчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 29-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо чөлөөт худалдааны бүс нээгдсэн билээ. Нийт 28,78 км.кв талбайг эзлэх энэхүү бүс нутагт олон улсын Пудун нисэх онгоцны буудал, Яншань боомт зэрэг худалдааны чухал обьектуут багтаж байгаа юм.

Чөлөөт худалдааны энэ бүс нутагт гадаад, дотоодын компаниудыг татвараас чөлөөлөх бөгөөд одоогийн байдлаар 36 аж ахуйн нэгж лиценз авсаны гуравны нэг нь гадных аж. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд даатгалын компани 50 хувь, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй компани 49 хувиас хэтрэхгүй байх гэнэ. Мөн оффисын барилга, зочид буудал, хурал чуулганд зориулсан томоохон төвүүд барьж байгуулах болоод харилцаа холбоо, кино үйлдвэрийн салбарт тодорхой хэмжээгээр хязгаарлах бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно.   

Шанхайн чөлөөт худалдааны бүсэд ажиллахаар 13 банк лиценз аваад байгаад АНУ-ын “Citigroup”, Сингапурын хөгжлийн банк, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банк, Барилгын банк, Худалдааны банк зэрэг багтжээ.  


Э.Од