Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Туркойз Хилл”-ийн ТУЗ-д Р. Албонес томилогдлоо

“Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр хатагтай Rowena Albones-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсоныг зарлалаа. Түүнийг Жан Себистян Жакийн оронд томилсон байна.

Р. Албонес нь “Рио Тинто”-гийн Зэсийн группын Санхүү эрхэлсэн захирал, Гүйцэтгэх хорооны гишүүн юм байна. 1999 оноос хойш “Рио Тинто”-д ажиллаж байгаа бөгөөд томоохон төслүүдийн барилгын угсралт, бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагатай аж. Мөн уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт ажиллаж байжээ. Р.Албонес “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Аудитын хорооны даргаар ажилладаг.

С.Болд