Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Д.Дондовыг Хүндэт тэргүүлэгчээр өргөмжилжээ

Холбооны  Бүгд найрамдах Герман улсын Аахен хотноо саяхан “The XV International ISM Congress” олон улсын  уул уурхайн маркшейдер, инженерүүдийн 15 дугаар эрдэм шинжилгээний  томоохон чуулган  болж өндөрлөжээ.

Олон улсын Маркшейдерын холбооны 15-р хуралд оролцсон  төлөөлөгчид

Уг хуралд дэлхийн 38 орны 270 гаруй төлөөлөгч оролцсон  ба тэдний дотор  Монголын Маркшейдерийн холбооны  тэргүүн, доктор профессор Д.Дондов, доктор Ёндон, Г.Уранбайгаль нар  оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.  
 
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ШУТИС-ын хүндэт профессор  Д.Дондовыг  уг чуулганы Тэргүүлэгчдийн гишүүнээр олон жил ажилласныг нь үнэлэн Хүндэт тэргүүлэгчээр өргөмжилжээ. Энэхүү чуулга уулзалт нь гурван жилд нэг удаа зохиогддог бөгөөд  дараагийн хурлыг 2016 онд Австралид зохион байгуулахаар болжээ.

Г.Идэр