БНХАУ-ын баруун хэсэгт орших Шиньжан-Уйгарын автономит районд нүүрс боловсруулан хий гаргах технологи /CTL/ бүхий үйлдвэрийн томоохон цогцолбор барьж байгуулахаар төлөвлөжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 183 тэрбум юань буюу 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Тус бүс нутагт энэхүү төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэдийнэ эхэлжээ. Үйлдвэрийн цогцолбор нь жилд 30 тэрбум тонн хий үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 55 тэрбум юанийн ашиг орлого олохоор тооцоолжээ. Бүтээгдэхүүнийг орон нутагт нийлүүлэх хийн хоолой болоод үйлдвэрийн цогцолборын барилгын ажлыг Хятадын газрын тос, химийн корпораци “Sinopec” хийж гүйцэтгэх юм.
Үйлдвэрийн түүхий эдийн хувьд жилд 90 сая тонн нүүрс хэрэгцээтэй байх гэнэ. Тус улсын Чуньдун бүс нутагт батлагдсан нөөц нь 213,6 тэрбум тонн, таамаг нөөц нь 390 тэрбум тонн бүхий нүүрсний орд газрын төсөл хэрэгжих эхлээд байгаа аж.
Э.Од