Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар буурна

Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 20,5 ам.доллараар буурахаар болж байна. Тус улсын Сангийн яамны мониторингийн мэдээллээр есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 108,7 ам.доллар байжээ.

Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын журмын дагуу ирэх сард экспортын татвар одоогийн 416,4 ам.доллараас тонн тутамд 20,5 ам.доллараар буурч, 395,9 ам. доллар болох юм.  Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн болох бензиний экспортын татвар одоогийн 374,7 ам.доллараас буурч 356,3 ам.доллар болох ажээ.


2013 оны ОХУ-ын бензиний экспортын татвар

1 дүгээр сар

-  0, 8 ам.доллар

356 ам.доллар

2 дугаар сар

+ 7 ам.доллар

363 ам.доллар

3 дугаар сар

+ 15,6 ам.доллар

378,6 ам.доллар

4 дүгээр сар

- 17,2 ам.доллар

361,4 ам.доллар

5 дугаар сар

- 20,8 ам.доллар

340,6 ам.доллар

6 дугаар сар

- 17.2 ам.доллар

323,4 ам.доллар

7 дугаар сар

+ 8,8 ам.доллар

332,2 ам.доллар

8 дугаар сар

+ 9,6 ам.доллар

341,8 ам.доллар

9 дүгээр сар

+18,8 ам.доллар

360,6 ам.доллар

10 дүгаар сар

+14,1 ам.доллар

374,7 ам.доллар

11 дүгээр сар

-20,5 ам.доллар

353,6 ам.доллар

 Э.Од