Өмнөд Солонгосын гангийн үйлдвэрлэлийн “Поско” корпораци нь ОХУ-ын нүүрс болон төмрийн хүдрийн орд газарт олборлолт явуулах сонирхолтойгоо илэрхийлжээ. Тэр дундаа Алс Дорнод, Сибирийн орд газруудыг илүүтэй сонирхож байгаа аж.
“Бид Оросын төмрийн үйлдвэрлэлийн компанийн хувьцааг эзэмшихгүйгээр зөвхөн орд газарт олборлолт явуулахад бэлэн. Гадаад компани ийм бизнесийг дангаар явуулахад хүндрэлтэй тул оросуудтай хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн тус корпорацийн нэгэн топ менежер мэдэгджээ.
“Поско” корпораци нь БНХАУ-ын “Chongqing Iron and Steel” компанитай хамтран жилд 3 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
Э.Од