Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах технологийг танилцуулна

“Энержи Ресурс” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэр нь хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин хэрэглэх технологийг ашигладаг байна. Энэхүү дэвшилтэт технологийг Монголд анх удаа “Андриц сеперэйшн” компани нэвтрүүлээд байгаа юм.

Тус компани нь өөрсдийн бүтээгдэхүүн болоод үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний үеэр Монголд хаягдал усыг дахин ашиглах төслийнхөө талаар болон хатууг шингэнээс салгах тоног төхөөрөмжүүдийг танилцуулах ажээ.

“Андриц сеперэйшн” компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөг энэ сарын 22-нд Blue Sky цамхагийн 3 давхар дахь Crystal танхимд болно.