Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгийн биржийн арилжаа 86 хувиар унав

Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн буурсаар байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт 20 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Өнгөрсөн оны мөн үед 142,5 тэрбум төгрөгийн арилжаатай харьцуулахад 86 хувиар унасан үзүүлэлт юм.

Тэгвэл эхний хагас жилд 13,3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 60,8 тэрбум төгрөгөөс 78 хувиар буурчээ. Гуравдугаар улиралд арилжааны үнийн дүн хагас жилийнхээс буурсан гэсэн үг. Эхний хагас жилийн байдлаар хамгийн их үнийн дүн бүхий үнэт цаас арилжсан брокер, дилерийн компаниар “БиДиСЕК” ХК тодорсон байна. Тус компани 12,1 тэрбум төгрөгийн арилжаа хийж, Хөрөнгийн биржийн нийт арилжааны 91 хувийг дангаараа гүйцэтгэжээ.

“Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ханш нь хамгийн их унасан байна. Өнгөрсөн оны сүүлийн өдөр 8800 төгрөгийн ханшаар хаагдаж байсан тус хувьцаа өнгөрсөн есдүгээр сарын 30-ны байдлаар 3200 төгрөг болж 63 гаруй хувиар унажээ. Өнгөрсөн лхагва гаригийн хаалтын ханш нь 3012 төгрөг байв.

С.Болд-Эрдэнэ