Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

РЖД “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци”-тай хамтран ажиллана

Оросын төрийн өмчит РЖД компани болон “Тувагийн эрчим хүч үйлдвэрлэлийн корпораци” /ТЭХҮК/ төмөр замаар нүүрс тээвэрлэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэхүү баримт бичигт РЖД компанийн Ерөнхийлөгч Владимир Якунин болон ТЭХҮК-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров нар гарын үсэг зуржээ.

Элегестийн нүүрсний ордоос хийх тээвэрлэлтийн баталгаа болоод төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх асуудлуудыг гэрээнд тусгасан байна. Тодруулбал, РЖД-гийн талаас Элегестийн ордоос “Элегест-Кызыл-Курагино” чиглэлээр  холбогдох Транссибирийн нэг хэсэг болох “Междуреченск - Тайшет” замын бүрэн ашиглалтыг хангах  үүрэгтэй.

Харин ТЭХҮК-ийн хувьд Курагино станцаас Алс Дорнодын Ванино боомт хүргэх жилийн 15 сая тонн нүүрсийг 2018 оны эхний улирлаас эхлэн нийлүүлэх аж. Тээвэрлэлтийн хэмжээ, маршрут болон хугацааг сар бүр графикаар гарган тусгай баримт бичгээр баталгаажуулахаар хоёр тал тохиролцсон байна.  Хамран ажиллах дээрх гэрээг 2030 он хүртэл байгуулжээ.
 
Э.Од