Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Үйлдвэрийн усыг цэвэршүүлэн, дахин ашиглах технологийг танилцуулав

Үйлдвэрийн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин хэрэглэх технологийг Монголд анх удаа “Андриц сепэрэйшн” компани нэвтрүүлээд байгаа билээ. Энэхүү дэвшилтэт технологийг одоогоор “Энержи ресурс” компани Нүүрс баяжуулах үйлдвэртээ ашиглаж байгаа юм. “Андриц сепэрэйшн” компани өөрсдийн бүтээгдэхүүн болоод үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөгийг өнөөдөр Blue Sky цамхагт зохион байгуулж байна.

Танилцуулах өдөрлөгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлстийн дарга А.Энхбат нээж, үг хэллээ. Мөн “Andritz Corporation”-ийн Европыг хариуцсан дэд захирал Райнер Рабергер болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ж.Мядагмаа нар компанийн үндсэн үйл ажиллагаа, салбаруудын талаар танилцуулж илтгэл тавьсан юм.

Австрийн Грац хотноо төвтэй “Andritz Corporation” ХК нь олон улсад 180 гаруй үйлдвэрлэл болон үйлчилгээний салбаруудтай. Нийт 6,5 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй. Тус компани нь үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
1.    Усан цахилгаан станцын трубин, насосын үйлдвэрлэл
2.    Ашигласан цаасыг дахин боловсруулан цаас үйлдвэрлэх
3.    Хатууг шингэнээс салгах технологийг ашиглан бохир усыг цэвэрлэх байгууламж болон уул уурхайн үйлдвэрийн усыг цэвэршүүлэн, дахин ашиглах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
4.    Гангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
5.    Био тэжээлийн үйлдвэр    

Тус компанийн мэргэжилтэн Клаус Хаусхартер, Райнер Праден нар “Үйлдвэрийн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин хэрэглэх” технологи бүхий бүтээгдэхүүн болох даралтат, туузан шүүлтүүрүүдийн талаар танилцууллаа. Түүнчлэн “Энержи ресурс” компанийн дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж энэхүү дэвшилтэт технологийн төслийг Нүүрс баяжуулах үйлдвэртээ хэрхэн нэвтрүүлсэн туршлагаас танилцуулав.

  • Зочин (202.72.243.229)
    Andritz Corporation” төлөөлөгчинй газар нь монголд байдаг уу байдаг бол хаана холбоо барих утас
    2013 оны 10 сарын 27 | Хариулах