Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос, Хятадын төмөр зам нягт хамтран ажиллана

Оросын төмөр зам (РЖД) болон Хятадын төмөр замын удирдлага саяхан тусгай уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх тухайд ярилцжээ. Энэхүү уулзалтын хүрээнд талууд цаашдын хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлж, шинэ хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Уулзалтаар хэд хэдэн асуудал авч хэлэлцсэний дунд хойд чиглэлийн төмөр замын сүлжээг байгуулах тухай ярилцсан нь хамгийн чухал нь байв. Энэ хүрээнд хоёр тал Хятад Европыг холбосон төмөр замыг Орос, Казахстан, Беларус, мөн Монголын нутгаар дайруулан тавих талаар ярилцаж зөвшилцжээ. Түүнчлэн хоёр тал Хятад, Оросын хооронд тавигдсан төмөр замын ачаа тээврийн  хөдөлгөөний талаарх электрон мэдээллээ харилцан солилцож байх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хоёр улсын төрийн өмчийн төмөр замын компанийн удирдлага мөн өндөр хурдны төмөр замын ачаа тээврийг хөгжүүлэх асуудлыг ч хэлэлцжээ. РЖД, Хятадын төмөр замын тал хоёр орны төмөр замын шинэчлэлийн ажлын нарийн мэдээллээ харилцан солилцох нь их чухал гэж үзэж байна. 



Б.Төгс