Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын компаниуд Оросын нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхолтой

Оросын нүүрсний томоохон төслүүдэд БНХАУ-ын компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа тухай ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской мэдэгджээ. Тус улсын Засгийн газар ойрын хугацаанд Алс Дорнодын бүс нутаг дахь нүүрсний томоохон ордуудад олборлолт явуулах тендер зарлахаар төлөвлөж байгаа аж. Эдгээр төсөлд Огоджинский нүүрсний орд багтсан байна. Тус орд газарт хамтран ажиллах зорилготойгоор Хятадын “Шинхуа” групп Оросын төрийн өмчит “Ростопром” компани 2011 оны сүүлчээр Огоджинский эрчим хүчний компанийг байгуулж байжээ. 1,6 тэрбум эрчим хүчний нүүрсний нөөц бүхий эл орд газар нь Оросын стратегийн ордод тооцогддог бөгөөд олон улсын консорциум байгуулан ашиглах зорилготой.



Э.Од