Хятадын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Purchasing Manager Index”-ийн үзүүлэлт өнгөрсөн аравдугаар сард 51.4 гарчээ. Энэ нь сүүлийн жил хагас орчим буюу 2012 оны тавдугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ тухай тус улсын Үндэсний статистикийн газар өнөөдөр мэдэгдлээ. Тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт сүүлийн дөрвөн сарын хугацаанд дараалан өссөнийг онцолжээ.
Хятадын биржид бүртгэлтэй 20 гангийн компанийн 15 нь энэ оны гуравдугаар улиралд ашигтай ажилласнаа мэдэгджээ. Өнгөрсөн оны мөн үед тэдгээр компани бараг бүхэлдээ алдагдалтай ажиллаж байжээ.
Энэ жил Хятадын гангийн үйлдвэрлэл тус улсын Ган, төмрийн холбооны тооцоолж байсан 780 сая тонноос давах төлөвтэй байна. Тус холбоо ирэх жил Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 800 сая тонноос давна гэж тооцжээ.
Б.Төгс