2018 он гэхэд Кызыл-Курагино төмөр замаар анхны галт тэрэг явж эхлэнэ хэмээн Элегестийн нүүрсний ордод олборлолт явуулж буй “Тувагийн эрчим хүчний корпорац”-ийн захирал Руслан Байсаров мэдэгджээ. Тус компани Курагино өртөөнөөс Алс Дорнодын боомт руу хүрэн нүүрс нийлүүлэхээр зорьж байгаа юм. Кызыл-Курагино төмөр замаар жилд 15 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Нийт 410 км урттай уг төмөр замын хөрөнгө оруулалт нь 156 тэрбум рубль юм. “Тувагийн эрчим хүчний корпораци” нь төмөр замаас гадна Ванино боомт дээр ачаа тээврийн цогцолбор, уулын баяжуулах үйлдвэр болон Элегестийн ордод түшиглэсэн эрчим хүчний станц байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Э.Од