Оросын бизнесмэн Алишер Усмановын “Металоинвест” компани нь зэсийн Удоканы ордыг олборлох олон улсын ТЭЗҮ-ийг ирэх арванхоёрдугаар сард авахаар төлөвлөж байна. Тус компани энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын “Fluor” компанитай эл ордын олон улсын ТЭЗҮ-ийг хийх 33 сая ам.долларын гэрээг байгуулжээ.
“Металоинвест” компани зэсийн Удоканы ордыг ашиглах лицензийг 15,04 тэрбум рублиэр 2009 онд худалдан авсан байдаг. Ордод түшиглэсэн уулын баяжуулах үйлдвэрийг барилгын ажлыг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд, эрдсийн олборлолтыг 2015 оны зургаадугаар сарын 25-нд тус тус эхлүүлэхээр төлөвлөжээ. 2019 оны зургаадугаар сарын 25 гэхэд Удоканы ордын уулын байжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх бөгөөд жилд 474 мянган тонн катодын зэс болон 62,7 мянган тонн зэсийн катанки үйлдвэрлэх аж.
Удоканы зэсийн орд нь нөөцөөрөө ОХУ-д хамгийн томд тооцогддог бол дэлхийд гуравдугаарт ордог байна. Олон улсын JORC стандартаар 1.4 тэрбум тонн зэсийн нөөцтэй.
Э.Од