Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ГШХО буурсан хэвээр байна

Монголбанкны энэ оны эхний есөн сарын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл гарсан байна. Энэ оны эхний есөн сард нэг тэрбум 952 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад оржээ. Өнгөрсөн оны мөн үеэс 48,8 хувиар буурсан байна. 2012 оны эхний есөн сард 3,8 тэрбум долларын ГШХО орж байжээ.

Зөвхөн есдүгээр сард 112,9 сая долларын ГШХО бүртгэгдсэн нь өмнөх саруудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. Өмнөх наймдугаар сартай харьцуулахад 44 хувь, өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад 70 хувиар буурсан байна.

С.Болд-Эрдэнэ