Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна. Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Уул уурхайн яамтай хамтран зохион байгуулах бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн Ордны “А” танхимд 9.00-13.00 цагт болно.