Оны эхний арван сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 287,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,4 хувиар буурсан байна. Гэсэн ч экспортын хувьд 12,6 хувиар өсч, 117,83 сая тоннд хүрчээ. Хилийн чанадын алслагдсан орнууд руу 107,7 сая тонн нүүрс экспортолсон нь 11,8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Коксжих нүүрсний худалдаа 17,489 тоннд хүрч 1,7 хувиар өссөн байна. Ази-Номхон далайн орнууд руу нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж 25,813 сая тоннд хүрсэн бөгөөд үүнээс коксжих нүүрсний экспорт 3,8 дахин нэмэгдэж, 5,892 сая тоннд хүрчээ.
Э.Од