Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Glencore Xstrata компани зэсийн үйлдвэрлэл 23 хувиар нэмэгджээ

Гуравдугаар улирлын дүнгээр Англи-Швейцарийн Glencore Xstrata компанийн зэсийн үйлдвэрлэл 23 хувиар нэмэгдэж 1,886 сая тоннд хүрсэн байна. Мөн хөнгөн цагааны үйлдвэрлэл 113,8 мянган тонн буюу нэг хувь, алт 845 мянган унц буюу 13 хувиар тус тус нэмэгджээ.

Эрчим хүчний нүүрсний томоохон үйлдвэрлэгчийн хувьд нүүрсний олборлолт 6 хувиар нэмэгдэж, 105,7 сая тоннд хүрсэн байна. Тус компани Африкт зэсийн хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж, Казахстанд алтны Васильковын орд, Колумбид нүүрсний Prodeco ордод тус тус олборлолт явуулдаг.

Glencore Xstrata, Японы Sumitomо компанитай хамтран өнгөрсөн сард Австралийн Квинслэнд дэх “Рио Тинто” компанийн эзэмшлийн “Clermont” нүүрсний ордын 50,1 хувийг 1,015 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээг байгуулсан билээ.

Э.Од