Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Петро Матад”-ын судалгаа энэ онд дуусна

Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани IV, V талбай дээр хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг эхлүүлснээ лхагва гаригт мэдээлжээ. “Хэт” ХХК-тай хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийх гэрээг байгуулсан байна. Ингэснээр 200 тууш км газарт судалгааны ажил хийх бөгөөд одоогоор 50 орчим хувьтай явж байгаа аж.

Ирэх дөрвөн долоо хоногт судалгааны ажил бүрэн дуусах гэнэ. Хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны үр дүнгээс хамааран ирэх жил хоёр цооног өрөмдөх эсэхээ шийднэ хэмээн компанийн зүгээс мэдээлжээ. Мөн тус компани 2010, 2011 онд 11 цооног өрөмдсөн ч газрын тос илрээгүй юм.

Ирэх жил 20 дугаар талбайн өмнөд хэсгээр нэмэлт хоёр хэмжээст чичирхийллийн судалгааг хийхээр төлөвлөжээ. “Петро Матад Лимитед” нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын газрын тосны хайгуулын компани юм. Өчигдрийн арилжаагаар нэгж хувьцаа нь 2,89 пенсээр хаагджээ.

С.Болд-Эрдэнэ