Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний 10 сард 13,4 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Экспортын үнийн дүн нь 878,8 сая доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хэмжээний хувьд 18 хувь, үнийн дүн 45,5 хувиар буурсан үзүүлэлт юм. 10 дугаар сард хоёр сая тонн чулуун нүүрс экспортолж, 95,8 сая долларын орлого олсон нь сүүлийн 10 сарын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Нүүрсний орлого үлэмж буурсан ч бусад голлох түүхий эдийн орлого нэмэгдсэн байна. Түүхий газрын тосны экспортын хэмжээ 41 хувь, орлого 45 хувиар өссөн бол төмрийн хүдрийн хэмжээ 3,6 хувь, орлого 25,3 хувиар өсчээ. Харин алтны экспортын хэмжээ 7,2 тонн болж, 3,6 дахин, орлого 3,5 дахин нэмэгдсэн бол зэсийн баяжмалын экспортын хэмжээ 8,7 хувь, орлого 7,6 хувиар нэмэгдсэн байна.
С.Болд-Эрдэнэ