УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн (06.XI) хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг хэлэлцсэн. Уул уурхайн яамнаас уг төслийг анх 2013 оны тавдугаар сарын 31-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Намын бүлгүүд тогтож хэлэлцэлгүй алгуурласаар явсан бол өдгөө Төсвийн төсөлтэй зэрэгцүүлэн яриад,”шуураад” явчихав.
Эрхэм уншигчдадаа дор танилцуулсан төсөл дэх засварууд нь өнгөрсөн долоо хоногийн Байнгын хорооны хуралдааны дараа хийгдсэн болно. Өнөөдрийн (11.XI) Ажлын хэсгийн хуралдаан дээр мөн л найруулгын шинжтэй засварууд нэмж оров. Эдийн засгийн Байнгын хорооны энэ долоо хоногийн ээлжит хурлаар Намын бүлгүүд зарчмын саналуудаа нэгтгэнэ гэцгээж байна.
Зарчмын зөрүүтэй 69 санал байгаа юм. Тиймээс бодлогын баримт бичиг дээр УИХ-ын гишүүд тийм чиг хурдан санал нэгдчихгүй байх гэсэн таамаглал бий. Харин УИХ-ын Ажлын хэсэг болон Уул уурхайн яамны зүгээс Бодлогын баримт бичгийг аль болох шуурхай батлуулахыг эрмэлзэж буй юм.
Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүсийн байр суурийг С. Одонтуяа тэргүүтэй Ажлын хэсэг нээлттэй авч, санал бүр дээр анхааралтай ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та ажил хэрэгч саналаа info@mongolianminingjournal.com хаягаар дамжуулан Ажлын хэсэгт уламжлах боломжтой.
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
Төрөөс эрдэс баялгийн салбарт
баримтлах бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.
2.”Төрөөс эрдэс
баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжүүлэх зохион байгуулалтын батлагдсантай холбогдуулан дараах
арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх;
2/”Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, стратегийг Монгол Улсын
жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний
мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлого, богино, дунд, урт хугацааны
төлөвлөлтөд тусган төлөвлөж ажиллах.
2/”Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д тусгагдсан зорилт, чиглэлүүдийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, дунд, урт хугацааны төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх.
3.“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.
Гарын үсэг
Улсын Их Хурлын 2013 оны
...дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО
/2013-2025/
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Үндсэн
хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон
байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”
гэж заасныг үндэслэн эрдэс
баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагын хүрээнд
газрын хэвлийн баялгийнхаа давуу
байдалд тулгуурлан байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн
тэнцлийг хангасан харилцан ашигтай, ил
тод, хариуцлагатай, хүний эрүүл
мэндэд халгүй, байгаль орчинд
ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтэрсэн олборлох болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний
боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьжиргааны түвшин, чанарыг
тасралтгүй дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Улсын Их Хурлаас баталсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод
суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого" (2008), “Монгол Улсын Үндэсний
Аюулгүй байдлын үзэл баримтлал” (2010) зэрэг суурь бичиг баримтуудад эрдэс
баялгийн салбарын хөгжилд төрөөс баримтлах бодлогын зорилго, зорилтын талаар
тусгагдсан. Тухайлбал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан
Үндэсний хөгжлийн цогц бодлогод “...экспортын баримжаатай, хувийн хэвшилд
түшиглэсэн өндөр технологит..., ...уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг
гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж,
тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно” гэжээ.
Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд“ ...ил тод,
хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох
орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах
олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд,
нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулах” гэсэн байна.
1.1.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь газар нутгийн геологийн тогтоц, ашигт малтмалын байршлын зүй тогтлыг тодорхойлох, эрдэс баялгийн нэгдсэн санг арвижуулах, нөөцлөн хадгалах, ашигт малтмалыг хаягдалгүй иж бүрэн олборлон боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлагад нийцсэн өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийг хангахад оршино.
1.2.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой тээвэр, ложистик болон бусад холбогдох салбарын бодлогыг уялдуулан хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ.
1.3.Энэхүү бодлогын
баримт бичиг нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, чиглэл,
зохицуулалт, удирдлагын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох, хөгжлийн
чиглэлийг тодорхойлж, эрдэс баялгийн салбарын хууль тогтоомж, дунд, урт
хугацааны хөтөлбөр, дэд хөтөлбөр төслөөр хэрэгжинэ.
1.3.Энэхүү бодлогын баримт бичиг нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, зохицуулалт, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдэх бөгөөд салбарын хууль тогтоомж, дунд, урт хугацааны хөтөлбөр, дэд хөтөлбөр төсөлд тусгагдан хэрэгжинэ.
ХОЁР.ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ЗАРЧИМ
2.1.Дэлхийн эдийн засгийн байдал, хөгжлийн хандлага, олон улсын болон бүс нутгийн зах зээлийн байдал, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийн хэтийн төлөв, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах зарчим, Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тулгуурлан эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн зарчмуудыг дараах байдлаар тодорхойлно:
2.1.1.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулах зорилгоор эрх зүй, татварын орчны талаар аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилж, оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй, харилцан хүндэтгэх;
2.1.2.олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай орчин үеийн дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих;
2.1.2.1.3.эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төрийн
байгууллага, аж ахуйн нэгж
нээлттэй, ил тод, хариуцлагатай байх;
2.2.2.1.4.эрдэс
баялгийн салбарын хөрөнгө оруулагч нь хууль
дээдлэх, харилцан ашигтай ажиллах, компанийн сайн засаглалыг дэмжих;
2.3.Эрдэс баялгийн
салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд төрөөс өмчийн хэлбэр болон хөрөнгө оруулагчийг
ялгаварлахгүй байх;
2.1.5.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрөөс хөрөнгө оруулагчдад ижил тэнцүү нөхцөл олгож, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй байх;
2.1.6.улсын болон хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа бүх шатны геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлын талаарх хуулиар хориглоогүй мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах;
2.1.7.эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж хэрэгжилтийг хангах;
2.6.Эрдэс баялгийн
салбар нь хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, түүнчлэн эрдэс баялагийн түүхий
эдийн зах зээлийн үнэ нь хэлбэлзэл болон өрсөлдөөн ихтэй зэрэг онцлогтой,
харьцангуй эрсдэл ихтэй тул хууль эрх зүйн орчныг өөрчлөх шийдвэрийг гаргахад
шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд суурилах, улмаар шийдвэрийн
төслөөр уг харилцаанд оролцогч талуудын саналыг сонсох, нээлттэй хэлэлцүүлэг
явуулах зэрэг зарчмыг баримтлана.
2.1.8.төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхжуулж, ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйл ажиллагаанд түүний оролцоог хязгаарлах;
2.1.9.үндэсний аюулгүй байдал, байгаль, экологийн тэнцвэртэй байдал, хойч үеийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигт малтмалын зарим ордыг нөөцлөн хадгалах.
ГУРАВ.ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ
3.1.Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд:
3.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын хайгуул, ашиглалтын эрх
зүйн орчинг тусгайлан бүрдүүлэх;
3.1.1.өөрийн үйлдвэрлэл болон нийтэд зориулж зам, эрчим хүч, сургууль, цэцэрлэг зэрэг дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг татварын бодлогоор дэмжих;
3.1.2.Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төр, засгаас бодлогоор
дэмжиж, холбогдох хууль,
эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
3.1.2.хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хууль бус үйл ажиллагааг хязгаарлан зогсоох бодлого баримтлан, хуулийн этгээдийн хэлбэрээр ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.1.3.ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх (аж ахуйн нэгжийг худалдан авах, компанийн хяналтын хувьцааг авсан) бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбай, ордын эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, хариуцсан төрийн байгууллагад мэдэгдэж, тогтоосон хэмжээний татвар төлж байх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3.1.4.Алтны олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд ил тод байдлыг
бүрдүүлэхэд холбогдох хууль, тогтоомжийг
боловсронгуй болгох;
3.1.4.алтны олборлолт, худалдаанд тавих хяналтыг чангатгах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
3.1.5.дэлхийн эдийн засаг, бүс нутгийн зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлагад тогтмол судалгаа, шинжилгээ хийж, дотоодын эрдэс баялгийн бүтээгдэхүүний олборлолт, ашиглалт, нөөц бүрдүүлэх чиглэлээр урт, дунд, богино хугацааны хөтөлбөр боловсруулж мөрдөн ажиллах;
3.1.6.Эрдэс баялгийн салбарт харилцагч
орнуудтай яриа хэлэлцээр хийж, тохирох замаар богино, дунд, урт хугацаанд
экспортлох эрдэс баялгийн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэсэн
тоо хэмжээний төсөөлөлтэй уялдуулан тээвэр ложистик, боомтын нэвтрүүлэх хүчин
чадлыг нэгдсэн бодлогоор зохицуулах;
3.1.7.Ордыг иж бүрнээр судлах, үнэлэх, дагалдах эрдсийг
ялгаж авах шаардлагыг хуульчлан нэвтрүүлж хэрэгжүүлэх;
3.1.6.Монгол Улсын
геологийн тогтоцын ялгагдах онцлог байдал, дахин давтагдашгүй онцгой тогтоц, стратиграфийн
жишиг давхарга зүйн тулгуур
зүсэлтүүд, эрдэс чулуулгийн ховор олдвор, дээжийг чулуулгийг улсын хамгаалалтад авч хадгалах эрх зүйн орчныг
бүрдүүлж, үндэсний геопарк байгуулах;
3.1.9.Олборлох үйлдвэрлэлийн ил тод
байдлын санаачлага, Хариуцлагатай уул уурхай санаачлага, Нийгэм, эдийн засаг,
байгаль орчны стратегийн нөлөөллийн үнэлгээний тогтолцоог дэмжин ажиллаж
холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нэвтрүүлэх;
3.1.7.“олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”, “хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгаа”, “нийгэм, эдийн засаг, байгаль орчны стратегийн нөлөөллийн үнэлгээ”-тэй холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.1.8.эрдэс баялгийн салбарын судалгааны ажлыг мэргэшсэн инженерийн баг бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3.1.11.Баялгийн үнэлгээний тогтолцоог
нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийн харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бий
болгох;
3.1.9.эрдэс
баялгийн үнэлгээний олон улсын стандартад шилжих;
3.1.12.3.1.10.улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий томоохон хэмжээний ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг
бүрдүүлэх;
3.1.11.эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн одоогийн тогтолцоог өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн эрх, үүргийг мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэх чиглэл баримтлах;
3.1.12.маргаан шийдвэрлэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэн хуульч, шинжээч, арбитрчийг бэлтгэх.
3.2. Геологийн салбарын хүрээнд:
3.2.1.Улсын эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
3.2.1.1.Урт хугацааны туршид уул
уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор уул уурхайн үйлдвэрлэлээс
түрүүлүүлж улсын эрдэс баялгийн нөөцийг
бэлтгэн нэмэгдүүлэх;
3.2.1.1.уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор геологи хайгуулын салбарыг түрүүлэн хөгжүүлэх бодлого баримтлах;
3.2.1.2.Монгол Улсын ой мод, усны нөөцийн баялгийн байршил, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төвлөрөл, тархалт, ашигт малтмалын орд, уурхайн байршлыг харгалзан ”Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсронгуй болгож, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тод, өрсөлдөөний үндсэн дээр олгох, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах;
3.2.1.3.эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх;
3.2.1.4.орчин үеийн шинэ техник, технологийн түүхий эд, материалын геологийн судалгааг төрөөс дэмжих.
3.2.2.Геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд:
3.2.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн
тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоохоор улсын
төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн шинжлэх ухааны ажил,
сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажилд хувийн хэвшлийн аж ахуйн
нэгжийг татан оруулах, ажлын үр дүнг
чанартай болгох, энэ төрлийн ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэхийг
бодлогоор дэмжих;
3.2.2.2.Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын улсын төсвийн
санхүүжилтийг жил бүр тогтвортой өсгөж Монгол орны нарийвчлан судлагдсан
талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
3.2.2.2.геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизикийн ажлын улсын төсвийн санхүүжилтийг жил бүр тогтвортой өсгөж Монгол орны геологийн судалгааны түвшинг дээшлүүлэх;
3.2.2.3.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн
зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг
цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, хүдрийн дүүрэг, илрэл бүхий талбайд
зарим онцгой тохиолдолд хайгуулын ажлыг нарийвчилсан судалгааг гүйцэтгэх;
3.2.2.4.1:200000-ны масштабын 5 сувагт агаарын геофизикийн зураглалын ажлыг
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт он жил, талбайн дэс
дараалалтайгаар гүйцэтгэх;
3.2.2.4.улсын хэмжээний геоэкологийн нэгдсэн судалгааг эрчимжүүлж, тодорхой хот, аймаг болон сумдын хэмжээнд геоэкологийн төрөлжсөн судалгааг гүйцэтгэх;
3.2.2.5.геологийн судалгааг мэргэшсэн инженер техникийн ажилтнаар бүрдсэн багийн мэдлэг, туршлагад түшиглэж, нутаг дэвсгэрийн геологийн тогтоцын онцлогт тохирсон оновчтой арга, аргачлал, дэвшилтэт техник, технологиор гүйцэтгүүлж, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;
3.2.2.7.3.2.2.6.Монгол улсад гүйцэтгэж байгаа
төрөл бүрийн геологийн
(байгалийн рашаан, газрын доорхи ус,
гидрогеологийн судалгаа, байгалийн хий, газрын тос, цацраг идэвхт ашигт
малтмал, эрдэс баялаг, инженер геологи
г.м.) судалгааны мэдээлэл, нөөц, үр дүнгийн тайланг үндэсний геомэдээллийн
нэгдсэн санд хамруулж улсын бүртгэлд авах;
3.2.2.8.Гадаад орнуудтай эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг
өргөжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох мэдээллийн
нэгдсэн сан (think tank)-тай болох, олон улсын хамтарсан төрөл бүрийн үр
ашигтай судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, орчин үеийн мэдээллийн инновацын
техник, технологи нэвтрүүлнэ. Энэ ажилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг
дэмжих;
3.2.2.7.гадаад орнуудтай геологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан, үр ашигтай судалгааны төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог дэмжих;
3.2.2.8.Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр хийж, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
3.2.2.9.геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын тайлан, үр дүнг олон улсын жишиг, стандартад нийцсэн аргачлал, нөөцийн ангиллын дагуу нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн нэгдсэн санг иж бүрнээр бүрдүүлэн баяжуулах;
3.2.2.10.үндэсний геомэдээллийн санг цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи хайгуулын ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц хадгалах, архивлах шинэчилсэн заавар стандартыг бий болгох;
3.2.2.11.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг олон улсын жишигт нийцүүлэн кадастрын нэгжийн талбарын зарчимд шилжүүлэх бодлого баримтлах.
3.3. Олборлох салбарын хүрээнд:
3.3.1.Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагатай уялдуулсан орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортын чиг хандлагатай, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах;
3.3.2. Цацраг идэвхит элементүүд (U, Th), газрын ховор элемент, гүний ус
болон олон улс, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, их хэмжээний
нөөцтэй алт, нүүрс, төмөр, зэсийн зарим
ордуудыг стратегийн ач
холбогдол бүхий ордод хамруулж тэдгээрийн хайгуул, олборлолт, боловсруулалтын
ажлыг төрийн оролцоотой хийж гүйцэтгэх;
3.3.2.Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолд заасан стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн хяналт, зохицуулалт, хариуцлагыг чадавхжуулах замаар үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох;
3.3.3. Байгаль орчинд ээлтэй, хүний
эрүүл мэндэд халгүй тэргүүний техник, технологийг ашиглаж ил тод,
хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, улс,
орон нутгийн төсөвт их хэмжээний татвар төлдөг компаниудыг тэргүүн ээлжинд
дэмжих;
3.3.3.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай тэргүүний техник,
технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд
нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжих;
3.3.4.олборлолт, боловсруулалтын хэмжээг улс орны эдийн засаг, аж үйлдвэржилтийн нөхцөл байдал, гадаад, дотоод зах зээлийн цаашдын хэтийн төлөвтэй уялдуулан оновчтой төлөвлөх;
3.3.5.Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих төрийн захиргааны байгууллага, орон нутаг,
олон нийтийн хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;
3.3.5.уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төр, орон нутаг, олон нийтийн зүгээс тавих хяналтыг хүнд суртал,
давхардалгүй болгох;
3.3.6.хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн болон дэд бүтцийн таатай орчин
бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн нөөцийг нь тогтоосон томоохон
ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улсын болон бүс нутгийн
хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэх;
3.3.6.эрдсийн гаралтай импортын бараа, материалыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
3.3.8.Эрдэс баялгийн салбарын шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг
нэвтрүүлэх замаар уул уурхайн үйлдвэрийн бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэхийг хөхүүлэн дэмжих.
3.3.7.олборлох салбарт шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг нэвтрүүлэх замаар уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг дэмжих.
3.4.Боловсруулах үйлдвэрлэлийн
салбарын хүрээнд:
3.4.1.боловсруулах салбарыг хөгжүүлэхдээ зах зээл дэх өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлд зарцуулагдах усны хэрэглээ болон үйлдвэрлэлээс гарах хорт хаягдал, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл зэрэг хүчин зүйлүүдийг цогцоор нь судалж, судалгаа шинжилгээнд тулгуурлан шийдвэр гаргах;
3.4.2.боловсруулах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.4.3.эрдэс баялгийн боловсруулалтын
түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн цэвэр
катодын зэс, төмөр хийц, ураны шар нунтаг, цэвэршүүлсэн алт, газрын ховор
элементийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг
бодлогоор дэмжих;
3.4.2.Нүүрсийг баяжуулах, кокс,
химийн үйлдвэр байгуулах, эрчим хүчний нүүрсний ордууд дээр цахилгаан станц
барих ,хүрэн нүүрснээс утаагүй түлш, нүүрс болон шатдаг занараас шингэн түлш
гарган авах, нүүрсийг хийжүүлэн байгалийн ойролцоо түвшний чанартай хийг гаргах зэрэг төслийг хэрэгжүүлэх;
3.4.4.нүүрс баяжуулах, кокс, химийн үйлдвэр байгуулах, эрчим хүчний
нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих, хүрэн нүүрснээс утаагүй,
шингэн түлш, хий гарган авах зэрэг төслийг дэмжих;
3.4.3.Боловсруулах үйлдвэрийн
чиглэлд байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд
халгүй орчин үеийн, шинэ техник, технологи, инновацийг дэмжих;
3.4.5.төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх.
3.5.Орон нутгийн хөгжлийг дэмжих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд:
3.5.1.тухайн нутаг дэвсгэр дээр уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хамтын шийдвэр гаргахад тэдний оролцоог хангахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.5.2.уул уурхайн олборлолтын хугацаанд орон нутгийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор “хамтын ажиллагааны гэрээ”-г хөрөнгө оруулагч, нутгийн удирдлагын байгууллагатай байгуулах.
3.6.Байгаль хамгаалалт, нөхөн сэргээлтийн хүрээнд:
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зорилго нь уул уурхайн,
боловсруулалтын үйлдвэрлэл явуулж буй үед болон дараа нь хүний эрүүл мэндэд
халгүй, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг хангасан байхад оршино
3.6.1.олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн болон дараах үе шат тус бүрт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрт байдлыг хангасан байх;
3.5.1.биологийн орчин нь эмзэг бүсэд
ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хязгаарлаж, байгалийн
хамгаалалттай бүс, түүх дурсгалын өлгий, геологийн өвөрмөц тогтоцтой газарт
ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг хориглох;
3.6.2.биологийн орчин нь эмзэг бүс, газар хөдлөлт, хөрсний гулсалт, нуралт зэрэг геологийн гамшиг тохиолдож болох газар нутагт ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хязгаарлах;
3.5.2.1,5 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг
хязгаарлаж, 3 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг
хориглох;
3.5.3.геологийн гамшиг тохиолдож болох газар нутаг дахь ашигт малтмалын
олборлолтыг хязгаарлах, бодитоор гамшиг тохиолдсон газар нутагт ашигт малтмалын
олборлолт, боловсруулалтын ажлыг түр болон бүрмөсөн зогсоох;
3.5.4.уурхайн нээлт, нөхөн сэргээлт, хаалтын тогтолцоог өөрчилж, стандарт,
мөрдөх журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах,
хаалтын хяналт, хариуцлага тооцох, мониторингийн ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн
төлөөллийг оруулах тогтолцоог бий болгох;
3.6.3.уурхайн нөхөн сэргээлт, хаалтын стандарт, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хариуцлага, хяналт, мониторингийн ажлыг гүйцэтгэхэд иргэд, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг нэмэгдүүлэх;
3.5.5.Эрдэс баялгийн олборлох болон
боловсруулах үйлдвэрлэлд гадаргын усыг түлхүү ашиглах, холбогдох хуульд
заасны дагуу хэрэглэсэн усыг дахин ашиглах, уул
уурхайн салбарын ахуйн хэрэглээнд саарал усыг ашиглах, газрын гүний цэнгэг усыг
аль болох ашиглахгүй байх, орчин үеийн дэвшилтэт технологийг дэмжих;
3.6.4.эрдэс баялгийн олборлох, боловсруулах үйлдвэрлэлд газрын гүний усыг хэмнэлттэй ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг дэмжиж, газрын гадаргын усыг түлхүү ашиглах;
3.5.6.Эрдэс баялгийн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлд
олон улсын жишигт нийцсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх стандартуудыг
боловсруулан мөрдүүлж, мэргэшсэн байгууллагаар ажлыг гүйцэтгүүлж, хяналтын
тогтолцоог боловсронгуй болгох;
3.5.7.3.6.5.олборлох,
боловсруулах үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулахад байгаль орчин, хүний
эрүүл мэндэд халгүй сөрөг
нөлөөлөлгүй, үр ашигтай тэргүүний технологи хэрэглэх хэрэглэхийг дэмжих;
3.5.8.Уурхайн эвдрэлд орсон талбайг бүртгэлжүүлж, өмнөх тогтолцооны
үеийн улсын үйлдвэрийн газрын нөхөн сэргээлгүй орхисон талбайг нөхөн сэргээх
ажлыг олон улсын байгууллага болон гадаад улсын тусламж, улсын төсвийн хөрөнгө
зэрэг санхүүгийн эх үүсвэрийг ашиглан, мэргэжлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж
байгалийн унаган төрхөнд нь оруулах арга хэмжээ авах.
3.6.6.уурхайн эвдрэлд орсон талбайг бүртгэлжүүлж, өмнө нь нөхөн сэргээлгүй орхисон талбайг нөхөн сэргээх ажлыг гадаадын болон дотоодын санхүүгийн эх үүсвэрээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
3.6.7.уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг төрийн бус байгууллагаас нэхэмжилж улсын болон орон нутгийн төсөвт оруулсан тохиолдолд үнийн дүнгийн тодорхой хувиар тухайн байгууллагыг урамшуулах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох.
3.7.Эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн хүрээнд:
3.7.1.төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан бие даасан Бодлогын зөвлөлийг байгуулж хамтын шийдвэрийг гаргах тогтолцоонд шилжих;
3.7.2.төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3.6.1.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн аж ахуйн нэгжийн
удирдлагыг мэрэгжлийн холбоод, иргэний нийгмийн оролцоотойгоор сонгон
шалгаруулах, компанийн худалдан авалт болон үйл ажиллагаанд ил тод байдлыг
бүрдүүлэх байдлаар компанийн засаглалыг сайжруулах, том төслүүдийн хангамж,
худалдан авалтанд үндэсний аж ахуйн нэгжээр
гүйцэтгүүлэхийг дэмжих
3.7.3.төрийн өмчийн оролцоотой уул уурхайн аж ахуйн нэгжийн удирдлагыг мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн оролцоотойгоор сонгон шалгаруулах, компанийн худалдан авалт, борлуулалт болон үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх байдлаар компанийн сайн засаглалыг сайжруулах, төслүүдийн хангамж, худалдан авалтыг үндэсний аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхийг дэмжих;
3.6.2.Компанийн удирдлагын чадвар, хариуцлагыг
эдийн засаг болон санхүү, тухайлбал ашигт ажиллагааны түвшин, бүтээмж,
найдвартай байдлын голлох үзүүлэлтээр тогтмол хугацаанд дүгнэж олон нийтэд
мэдээлэх байдлаар хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улмаар
корпорацийн хэлбэрт шилжүүлэх, нээлттэй хувьцаат компани болгох үйл
ажиллагааг судалгаанд үндэслэн хийх;
3.7.4.төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагын чадвар, хариуцлагыг эдийн засаг, санхүү, ашигт ажиллагааны
түвшин, бүтээмж зэрэг голлох үзүүлэлтээр тогтмол хугацаанд дүгнэж нийтэд
мэдээлэх замаар тэдний хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
3.6.3.Эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлээс олсон орлогын тодорхой хэсгээр "Баялгийн сан"
байгуулж, түүнд төвлөрсөн хөрөнгийг эдийн засгийг төрөлжүүлэн экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжих, эдийн
засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангаж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Сангийн удирдлага, зохион байгуулалтыг салбарын орлого-зарлага,
хуримтлал-хөрөнгө оруулалт (fiscal stabilization fund, sovereign wealth fund)
гэсэн зарчмаар явуулах;
3.7.5.эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлээс улсын төсөвт төвлөрсөн орлогын
тодорхой хэсгээр "Баялгийн сан" болон бусад санг байгуулан хуримтлал
үүсгэх замаар улсын эдийн засгийг төрөлжүүлэн, экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нөхөн
сэргээх, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах, үндэсний өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх;
3.6.4.3.7.6.эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад,
дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах
зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн
зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Монголын эрдэс баялгийн бирж
байгуулах;
3.6.5.Эрдэс баялгийн бүтээгдэхүүний
экспортыг идэвхижүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хооронд болон олон улсын
хэмжээнд хамтын ажиллагааны бүхий л боломжит арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж
“эрдэс баялагийн дипломат бодлого” (mining diplomacy), хоёр талд ашигтай
(win-win) зарчмыг баримтлаж ажиллах;
3.7.7.эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хооронд болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагааны бүхий л боломжит арга хэрэгслийг хэрэгжүүлж “эрдэс баялгийн дипломат бодлого”, харилцан ашигтай байх зарчмыг баримтлах;
3.6.6.эрдэс баялгийн салбарын бодлогыг
тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах
байгууллагын санал, оролцоог
нэмэгдүүлэх;
3.7.8.төр,
засгийн байгууллагын үйлчилгээг сайжруулж, нээлттэй, ил тод, үр ашигтай болгох
ба эрдэс баялгийн салбар хариуцсан Засгийн газрын бүх шатны байгууллагын ажлын
тогтолцоо, зөвшөөрлийн олголт, зөвшөөрөл
олгох стандарт, зөвшөөрөл олгох
хугацаа зэргийг нийтэд мэдээлж, иргэний нийгмийн хяналтыг тогтоох;
3.7.9.эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хяналт, мониторинг, аудитын тогтолцоог бэхжүүлж, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох;
3.7.10.үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулж, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг нэгдмэл, оновчтой болгож тогтвортой ажиллуулна. Геологийн алба нь ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологийн судалгааны ажлыг цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх;
3.7.11.эрдэс баялгийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ангиллыг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, үйл ажиллагааны бүхий л түвшинд мөрдлөг болгох;
3.7.12.ашигт малтмалыг түүхий хэлбэрээр экспортлох
явдлыг үе шаттайгаар бууруулж, нэмүү өртөг шингэсэн хагас боловсруулсан болон
эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, олон улсын зах зээлийн үнээр
борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх
бодлогын хүрээнд ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох арга аргачлалыг боловсронгуй болгох;
3.7.13.эрдэс баялгийн салбар дахь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн байгууллагын үйлчилгээг нэгдмэл бодлогоор хүргэж, хоорондын уялдаа холбоог сайжруулах;
3.6.13.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн
засаглалыг сайжруулж, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж,
ёс зүйн дүрмийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
3.7.14.эрдэс
баялгийн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч нарийн
мэргэжил, мэргэжлийн мэргэшсэн
инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадын их дээд сургуулиудад бэлтгэж,
чадавхжуулах;
3.6.15.Мэргэшсэн ажилчид, мэргэжлийн
ажилтнуудыг геологи, уул уурхайн болон боловсруулах үйлдвэрлэл явуулж байгаа
компаниудын захиалгаар мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв болон техникийн
коллежуудад бэлтгэх;
3.7.15.мэргэжлийн боловсон хүчнийг аж ахуйн нэгжийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон техникийн коллежуудад бэлтгэх;
3.6.16.Төрийн байгууллагуудтай
мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх замаар олборлох, боловсруулах үйлдвэрлэл
эрхлэгчдийн бүртгэлийн нэгдсэн сантай болох;
3.7.16.төрийн байгууллагын мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй
болгож, салбарын боловсон хүчний бүртгэлийн нэгдсэн сантай болох;
3.6.17.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд
зориулж дэд бүтэц бүрдүүлэхээс гадна нийгмийн салбар, олон нийтэд зориулсан
зам, нисэх буудал, хилийн боомт, эрчим хүч, усан хангамжийн эх үүсвэрийг шинээр
бий болгох, өргөжүүлэх бүхий үйл ажиллагааг дэмжих.
3.7.17.эрдэс баялгийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үйл ажиллагааг нь төрөөс дэмжих.
ДӨРӨВ. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ЗАМ, ХҮРЭХ ҮР ДҮН
4.1.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга зам
4.1.1.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд:
4.1.1.1.төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлогын хүрээнд "Улсын геологийн зураглал",
"Нүүрс", "Төмөр", "Хайлуур жонш", "Газрын ховор
элемент", "Зэс", "Барилгын ашигт малтмал" “Эрдэс
баялгийн салбарын эрх зүйн орчин” зэрэг хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрийг боловсруулахад шинжлэх
ухааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодыг татан оролцуулна.
4.1.1.2.хөтөлбөр боловсруулахад бусад салбарын бодлогын баримт бичигтэй уялдуулж, хэрэгжих хугацаа, байршил, хөтөлбөрт оролцогч талууд, хүчин чадал, санхүүжилт, нийгэм болон байгаль орчинд үзүүлэх нөлөө, гарах үр дүн болон бусад асуудлыг тусгасан байна.
4.1.2.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо:
4.1.2.1.Засгийн газар, геологи,
уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Уул уурхайн
яам, Засгийн газрын холбогдох агентлаг, аж ахуйн нэгжүүд төрөөс эрдэс
баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан хөтөлбөр,
төслүүдийг үндэс болгон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын
дагуу төлөвлөгөө батлуулан, биелэлтийг зохион байгуулах.
4.1.3.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг уялдуулан зохицуулах тогтолцоо:
4.1.3.1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулж төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах.
4.1.4.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төлөвлөлт:
4.1.4.1.Засгийн газар төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж хэрэгжүүлнэ.
4.1.5.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үе шат:
4.1.5.1.эрх зүйн орчныг сайжруулж, холбогдох дүрэм, журам, хөтөлбөр, төслийг боловсруулах (2013-2015);
4.1.5.2.хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх (2014-2025);
4.1.5.3.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийн дунд шатны тайланг дүгнэж, цаашдын зорилтын хэрэгжилтийг хангах (2020, 2025).
4.1.6.тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх:
4.1.6.1.Уул уурхайн яам геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт
бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр
хяналт-шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэж,
тухайн жилийн хэрэгжилтийг дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт
тайлагнаж байна.
4.1.6.2.хяналт-шинжилгээ, үнэлгээг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хийж байна. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлттэй байна.
4.1.7.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод учирч болзошгүй эрсдлүүд, тэдгээрийн удирдлага:
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд доор
дурдсан эрсдэл тохиолдож болохыг тооцно:
Эдийн засгийн хүрээний эрсдэл:
Үйлдвэрлэл, бизнесийн хүрээний эрсдэл:
Төрийн удирдлагад учрах эрсдэл:
4.1.7.1.эрсдэл үүсч болзошгүй орчныг байнга хянаж, дунд болон богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд хариу арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж байна.
4.2.Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь Монгол Улсын тусгаар
тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл,
аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана. Бодлого хэрэгжсэнээр улсын эдийн засаг,
нийгмийн амьдралд дараахь үр дүнг үзүүлнэ:
4.2.1.геологийн судалгаа, хайгуулын ажлыг төрийн бодлогын дагуу гүйцэтгэж, улсын эрдэс баялгийн нөөцийг өсгөж, уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлнэ;
4.2.2.эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн зохистой түвшинд олборлож, байгаль
орчинд халгүй сөрөг нөлөөлөл
багатай технологиор ашиглаж, боловсруулалтын түвшинг ахиулснаар нэмүү
өртөг шингэсэн, олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
хэмжээ, нэр төрлийн тоо нь нэмэгдэнэ;
4.2.3.Томоохон уурхайн, боловсруулалтын, дэд бүтцийн төслүүд хэрэгжиж улсын
төсөвт орох орлого нь нэмэгдэж, үүнээс “Баялгийн сан” байгуулж, сангийн
хөрөнгийг бусад салбарууд руу зохистой хэмжээгээр оруулж, тухайн салбарууд нь
хөгжснөөр Монгол Улс дан ганц эрдсийн салбарын хамаарлаас ангижирч, Монгол
Улсын эдийн засаг тогтворжиж, хамгаалалттай болно;
4.2.3.томоохон ордын олборлолт, боловсруулалтын дэд бүтцийн төслүүд хэрэгжиж улсын төсөвт орох орлого нэмэгдэж, үүнээс “Баялгийн сан” болон бусад санг байгуулж, эдгээр сангийн хөрөнгийг бусад салбарт зохистой хэмжээгээр оруулснаар Монгол Улсын эдийн засаг дан ганц эрдсийн салбарын хамаарлаас ангижирч, олон тулгууртай болно;
4.2.4.олборлолт,
боловсруулалтын үйл ажиллагаанд нэгдсэн стандартуудыг мөрдүүлж, үйлдвэрлэлийн
бүх дамжлага, шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг
бүрдүүлснээр үйлдвэрлэлийн болон техногени осолууд үйлдвэрийн осол буурна;
4.2.5.уурхайн төслүүдийг дагаад дэд бүтцийн хөгжлийн (замын сүлжээ, цахилгаан станц, хот, суурин газар) төлөв тодорхой болж, урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой болно;
4.2.6.томоохон
хэмжээний үйлдвэрлэлийн төвүүд бий болсноор Монгол Улсын хүн амын суурьшилт
тогтворжиж хэт их төвлөрөлийг саарч, сааруулж, нүүдлийг багасгах
болно;
4.2.7.эрдэс баялгийн болон дэд бүтцийн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж, үндэсний мэргэжилтэй ажиллагсдын тоо, ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл буурна;
4.2.8.байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах, нөхөн сэргээх, урт хугацааны мониторинг хийх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу цэгцтэй, дэс дараалалтай, хариуцлагатай хийгдэх болно;
4.2.9.экологийн
тэнцвэрт байдлыг хангах, эрүүл цэвэр эко-хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх
зорилгоор гол мөрний эх, ай сав, ойн бүс, тариалангийн талбай, шимт бэлчээр,
говийн баян бүрд, нуур цөөрмийн орчимд олборлолт, боловсруулалтын үйл
ажиллагааг хязгаарлаж, ард түмэн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд амьдрах болно
нөхцөлийг бүрдүүлнэ;
4.2.10.эрдэс баялгийн салбарын бүх шатны үйл ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаж нийтэд нээлттэй, ил тод байж, шинээр хууль тогтоомж, журам боловсруулах, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн саналыг хүлээн авч, шийдвэр гаргахад тусгаж байх эрх зүйн орчин бүрдсэн байна;
4.2.11.өнөөгийн эрдэс баялгийн салбарт оршиж байгаа хууль бус үйлдлүүд үгүй болж, бизнесийн таатай орчин бүрдэн, Монголын эрдэс баялгийн бирж дээр эрдсийн бүтээгдэхүүний арилжаа нээлттэй, олон улсын жишгийн дагуу явагдах орчин бүрдэнэ.