Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хятад төмөр замын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв

Хятадын төрийн өмчийн төмөр замын компани “China Railway” энэ жил шинэ төмөр замын төслийн хөрөнгө оруулалтаа 471 тэрбум юань буюу 77 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Ингэснээр энэ жил 38 төслийн барилгын ажил эхлүүлэх байсан нь 47 болж нэмэгджээ. Хятадын төмөр замын компани урьд нь шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтад 416 тэрбум юань төлөвлөөд байсан юм. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Хятадын төмөр замын компаниудын хувьцаа болон Шанхай, Хонконгийн биржийн зарим индексүүд 0.2-1.5 хувиар нэмэгджээ. Гэсэн ч Хонконгийн бирж дээр бүртгэлтэй байдаг Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тухайд “Winsway Coking Coal Holdings”-оос бусад нь бууралттай байна.

Хятад улс 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд 2013-2015 оныг хүртэл 20 мянган километр төмөр зам нэмж барьж байгуулахаар зорьж буй юм. Уг төлөвлөгөө хэрэгжсэнээр тус улсын мужуудын нийслэлийг хурдны галт тэрэг болон эрдэс тээвэрлэхэд зориулсан төмөр замын сүлжээгээр холбох юм.

Хятадын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын “идэвхжил” сайн байснаар ган болон зэс, хөнгөн цагаан, металлургийн нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх нөлөөтэйг шинжээчид тэмдэглэж байна.



Б.Төгс